С.Чинзориг: Эдийн засаг, хөгжлийн сайд дан дээлтэй байвал ажил явуулахад хүндрэлтэй
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эдийн засаг, хөгжлийн сайд дан дээлтэй байвал ажил явуулахад хүндрэлтэй байгаа юм. Сангийн сайд нь Эдийн засаг, хөгжлийн сайдынхаа үгийг сонсох уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Шадар сайдын түвшинд Эдийн засаг, хөгжлийн сайд ажиллаж болохгүй байгаа вэ? Мөн тус яамны дэргэд агентлаг баймаар юм хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.