Б.Энхбаяр: Койн аваад хохирвол иргэн өөрөө хариуцлагаа үүрнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Одоо шинэ нөхцөл байдал яригдаж байгаа нь койн юм. Койнд 600 мянган иргэн 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулсан. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулж байгаагаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос бараг 10 дахин их хүн, оролцож байгаа мөнгө нь мөн 10 дахин их хөрөнгө энэ чиглэлд эргэлдэж байна. Нэгэнт дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа иргэдэд анхааруулж байгаа. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин зохицуулалтгүй байгаа. Энэ онцлог харилцааг чуулганы танхимаас УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх газруудаас өгч байгаа сэрэмжлүүлгийг дэмжиж, дахин хэлмээр байна. Хууль эрх зүйн орчин байхгүй. Эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ. Яагаад гэвэл УИХ-аас энэ чиглэлээр хууль гаргаагүй, төр бүртгэж зөвшөөрөл олгоогүй. Иргэн та араа өөрөө даана гэдгийг шуудхан хэлмээр байна гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.