УЛС ТӨР
ЧУУЛГАН: Төмөр замын асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дууслаа.
Үргэлжлүүлэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг ХААЛТТАЙ горимоор хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг утас болон бусад дуу дүрс бичлэг хийх техник хэрэгсэл хэрэглэхгүй байхыг анхааруулав.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.