Нийгмийн

Ц.Магалжав: Маргааш бөхийн барилдаан болно

МҮБХ-ноос гурван цагийн өмнө Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан цуцлагдсан талаар мэдээлсэн. Шалтгаан нь УОК, НОК хоёр ойлголцоогүй гэх шалтгаан бичсэн байв. Гэтэл үүний дараа Шадар сайд С. Амарсайхан сошиал хуудсаараа тайлбар хийж, МҮБХ-ны тэргүүн Ц. Магалжав өөрөө барилдаан хийхгүй гэж хэлсэн хэмээн бичив. Ингээд араас нь Ц. Магалжав мэдэгдэл хийх нь тэр. Тэрбээр "Маргааш бөхийн барилдаан болно. УОК-оос дуудаад очиход барилдаанаа зогсоох боломж байгаа юу гэж асуухад байгаа гэсэн. Ерөнхийлөгчийн тамгын газраас барилдаан зохион байгуулахгүй гэсэн хэмээн ярив.

Ийнхүү Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагаас танхим дахь үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 5, 2021 09:14

Да.лан давхарт уу

Back to top button