Иргэн Д-г “үзэн ядаж”, дотооддоо халдвар алдаад яг нэг жил болжээ
Энэ өдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2020 оны 11-р сарын 11-нд нийслэлчүүд өглөө ажил, хичээл, цэцэрлэгтээ явахаар босож иртэл Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдаж, шөнөөр хөл хорио тогтоосон байсан юм.
Цар тахал гарснаас хойш бүтэн жил орчим дотроо халдвар алдахгүй, ЭМЯ, ХӨСҮТ, Засгийн газраа бишрэн шүтэж байсан тэр сайхан цаг үе энэ өдрөөр дуусгавар болсон байдаг.
Ачаа тээврийн жолооч Д гэх хүнээс халдвар илэрсэн хэмээн УОК, ЭМЯ-наас зарлаж, тухайн хүний ойрын хавьтал 16 хүнийг тусгаарласан хэмээн эхэлсэн ч үр дүнгүй хөл хорионуудын үр дүнд халдварын нөхцөл байдал хүндэрсээр өдгөө бид дасан зохицож амьдрахаас өөр сонголтгүй болоод буй билээ.
Тухайн жолооч коронавирус тусахаа мэдэхээсээ өмнө арваннэгдүгээр сарын 6-нд “UB pаlace”-т “Хархан нүдэн” тоглолт үзсэн байсан бөгөөд тоглолт үзсэн бүх хүмүүс шинжилгээнд хамрагдаж эхэлсэн байдаг. Иргэн Д-г үзэн ядагчид үй олноороо нэмэгдэж, түүний зураг, явсан маршрутыг дэлгэж, хүний эрхийг маш ноцтой зөрчиж байсан энэ үйл явдлыг мартаж боломгүй билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.