УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагчдад хэлэхэд авлигын асуудалд хамгаалж чадахгүй шүү

"Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээ бүрдүүлэх" Үндэсний хорооны хуралдаан боллоо.

Энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал: Хохирол төлүүлэх нь нь Авлигатай тэмцэх бодлогын салшгүй нэг хэсэг. Шүүхийн байгууллагаар өнгөрсөн онтой харьцуулахад улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдал гурав дахин өссөн. Аравдугаар сарын байдлаар 90.3 тэрбум төгрөг байна.

Өнгөрсөн жилүүдэд авлига гэдэг асуудалтайгаа яваад байжээ. Одоо шийдэл олсон. Ямар нэг дарга, албан тушаатан сайхан гэж хэлэхээс илүү иргэд өөрсдөө мэдрэх болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс өнөөдөр авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ бол тийм ч таатай үзүүлэлт биш. Тиймээс 2024 оноос өмнө хоёр оронтой тоо руу орох зорилт тавьсан. Авлига их байна уу үгүй юу гэдгийг Олон улсын Транспэри интернэйшнл байгууллага хэмжинэ. Энэ байгууллагаас төрийн байгууллагуудаа олон нийтийн ханалтад оруул гэж байгаа юм.

Мөн Шүгэл үлээгч буюу авлигыг мэдээлэгчээ хамгаал гэж байгаа юм. Энэ хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Төрийн албан хаагчдад хэлэхэд авлигатай холбоотой асуудалд Ерөнхий сайдын хувьд хамгаалж чадахгүй шүү. Та сайд ч бай хэн ч бай авлигын асуудалд холбогдвол ялаа эдэлнэ. Авлигын бодлогыг чангалах бодлого барьж байна.

Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Үүнтэй хялбар тэмцэх аргагүй. Учир нь энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэн бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна гэсэн үг. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлигын хэрэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгэн завшиж болохгүй.

Нэлээдгүй ажил хийсэн байна. Энэ хурдаараа 1-2 жил ажиллаж чадвал ахиц гарна гэж бодож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чөднө ш дээ ккк
Чөднө ш дээ ккк
2021-11-11 17:24

Чи хамга�##�ах хүнээ хамга�##�ж бүр чаднаа.Чадах чадахдаа гарамгүй гэгч нь гүтгэн харлуулж хөлсний тролиудаараа өдөр шөнөгүй соошелд бичүүлж байгаад хамга�##�наа .Та чадна.

Иргэн
Иргэн
2021-11-11 19:00

Намынхныгаа бас хамруулаарай.

зочинЧ
зочинЧ
2021-11-12 11:14

Хамга�##�ж өмгөөлж чадахгүй гэхийн оронд өршөөлгүйгээр хатуугаар шийтгэж эрс тууштай тэмцэнэ гэх нь дээр үү

Холбоотой мэдээ

Back to top button