Нийгмийн

Цагдаа мөргөсөн жолооч утсаа оролдож явсан гэж мэдүүлжээ

Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан.

Тэгвэл мөргүүлсэн цагдаа нуруу нугас хэсэгтээ гэмтэл авсан байна. Тиймээс ГССҮТ-д хэвтэж, үзүүлж байгаа гэдгийг ТЦА-наас мэдээлсэн. Мөн Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгожээ.

Мөргөсөн жолоочийн хувьд эрэгтэй хүн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд утсаа оролдож яваад хараагүй мөргөсөн хэмээн мэдүүлжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 8.13-д зохицуулагчийн биет зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан. Түгжрэл сааталтай энэ цагт цагдаагийн алба хаагч та бүгдийг аюулгүй зорчуулахын төлөө үүрэг хүлээн ажиллаж байдгийг анзаарч нэг харна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
э
э
2021-11-12 09:24

энэ мэдээ арай бишээ

Зочин
Зочин
2021-11-12 10:48

Жолооч утсаа оролдож явсан бол буруутаж таараа. Тэгээгүй бол замын цагдаа гэж уулзварын �##�ь ч цэгт дэмий тэнэж явж зохицуулна гэж юу байхав дээ. Уулзварын эргэх хөдөлгөөн хийж байгаа өндөр машины араас гэнэт гарч ирэхэд л дараагийн машинд шууд мөргүүлнэ ш дээ. Ямар афганистаны Кабул хотод замын хөдөлгөөн зохицуулж байгаа биш дээ. Үнэн бүдүүлэг ажилладаг нөхдүүд дээ.

Hariutslaga
Hariutslaga
2021-11-13 08:09

Ene setgvvlch arai l haltuurdsan medee oruuljee.5dahiin oroi johon showdsan uu gui yu? Gemtsen tsagdaagiin huwid hainga joloochiin buruu.Gehdee zohitsuulagchiin zogsdog undur shat bsan bol....

Холбоотой мэдээ

Back to top button