ЭДИЙН ЗАСАГ

ХОМ: Хотын ерөнхий менежерээр томилогдсон Д.Ганболд 2.2 тэрбумын орон сууцтай

УИХ-ын гишүүн асан, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар найман жил ажилласан Д.Ганболдыг өчигдөр Засгийн газар хуралдаж Хотын ерөнхий менежерээр томилсон. Тэгвэл Д.Ганболдын Авилгатай тэмцэх газарт мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл орлого нь жилээс жилд буурсан байдаг. Тодруулбал, 2016 онд түүний орлого 107.3 сая төгрөг байсан бол 2019 онд 26.5 сая болсон. Гэр бүлийн орлого нь 2016 онд 30 сая төгрөг байсан бол 2019 онд 28 сая болж буурчээ.

Тэрбээр 2.2 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай. Үүнд нийтийн нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр сууц, хоёр авто граж багтдаг. 170 саяар үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 авто машинтай. 115 метр квадрат бүхий эзэмшил газартай бөгөөд өмчилж авсан 699 метр квадрат газартай. Энэ нь 128 саяар үнэлэгддэг. Мөн 59.8 саяын хадгаламжтай, зээлгүй хэмээн мэдүүлжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 18, 2021 10:54

Ми овогт хүчээ авч эхлэвүү энчдоо

эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
11 сар 24, 2021 17:17

Энэ нөхөрт энэ зэргийн хөрөнгө байлгүй дээ ккк Күүк,ОК нарыг бодвол хур хөрөнгөтэй хүн

Холбоотой мэдээ

Back to top button