Нийгмийн

Д.Анар: Допингтой бөхтэй барилдаагүй бол бэлтгэл сайн байсан даа гэж боддог

Өнгөрсөн 2019, 2020, 2021 оны наадмын барилдааны үеэр допинг илэрсэн бөхчүүдийн цол, чимгийг хурааж, оронд нь тэдэнд унасан бөхчүүдэд нөхөж олгох арга хэмжээ өчигдөр төрийн ордонд болсон. Энэ үеэр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анарт заан цол нөхөж олгосон юм. Түүний хувьд 2019 оны наадмаар улсын арслан Э.Оюунболдод унасан. Харин 2020 онд дөрвийн даваанд аймгийн арслан Б.Бат-Оршиход унаж хохирсон билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Заан цол хүртсэнд баяр хүргэе?

-Монгол Улсын заан цол хүртсэндээ баяртай байна. Сүүлийн гурван жил наадмаар допинг хэрэглэсэн бөхөд унасан. Монгол бөхийг допингоос салгах, том шийдвэр гарах байх гэж бодож байна. Миний хувьд үнэнч шударгаар барилдаж, Монголын ард түмэн болон нутгийнхаа иргэдийн нэрийг өндөрт өргөж явна гэж бодож байна.

-Хоёр жил хохирно гэдэг маш харамсалтай. Хэдийгээр цолоо авч байгаа ч гэсэн. Энэ хугацаанд допингийн асуудалтай хэр тэмцэв?

-Миний бие допингийн асуудалд хатуу байр суурьтай байдаг. Маш хэцүү. Яг наадмаар допинг хэрэглэсэн бөхөд уначихдаг. Сүүлдээ барилдаад уначихаар тэр хүнээс битгий допинг илрээсэй гэсэн бодол төрдөг болчихдог юм билээ. Төр засаг маань энэ шийдвэрийг гаргасанд маш их баяртай байна. Бусад бөхчүүддээ хандаж хэлэхэд допинг гэдэг муухай зүйлээс хол яваарай гэж хэлмээр байна. Харамсалтай шүү дээ. Олон жил бэлтгэл сургуулилт хийсэн хөдөлмөр минь үнэгүйдсэн. Өчнөөн олон жил дэмжиж, итгэл хүлээлгэж ирсэн олон хүмүүс байдаг. Тэр хүмүүсийнхээ итгэл сэтгэлд нь хүртэл барилдаж чадахгүй байсандаа харамсаж байна. Би гурван жил дарааллаад допингтой бөхөд уналаа.

-Таныг хоёр жил дарааллаж допингтой бөхөд унасаныг тань хүмүүс мэдэж байгаа. Энэ жил Хүй долоод болсон барилдаанд унасан бөхөөс допинг илэрсэн юм уу. Тэр бөх хэн бэ?

-Энэ жил тавын даваанд аймгийн арслан Н.Батсайханд унасан. Өчигдөр өглөө Н.Батсайханаас допинг илэрсэн талаар МҮБХ-ноос зарласан.

-Энэ жилийн допинг илэрсэн дөрвөн бөхөөс яг ямар төрлийн бодис илэрсэн талаар мэдээлэл авсан уу?

-Гормоны төрлийн, хүч нэмдэг бодис хэрэглэсэн учраас л допинг илэрч байгаа юм л даа.

-Дахиад допингийн золиос болохгүйн тулд яах ёстой вэ?

-Цаашид заалны барилдаануудаас шинжилгээ авах ёстой. Тэгж байж энэ зүйлээс ангижирна. Мөнгөн торгууль тавина гээд санал орж ирж байсан. Түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Допингийг уг үндсээр нь устгахын тулд зарж, нийлүүлж байгаа хүмүүсийг судалж, багш, дасгалжуулагч нарт нь ч  хариуцлага тооцох ёстой. МҮБХ допингийн эсрэг хатуу байр суурьтай байхаа илэрхийлсэн. Бөхчүүддээ мөн хатуу хандвал энэ зүйлээс ангижрах болов уу. Хэрэглэсэн ч шүүхддэг, толгойг нь илдэг, цолыг нь хураана, хураахгүй гэдэг зүйл ярьдаг. Ямар ч бөх, спортын төрөлд допинг илэрсэн бол барилдааных нь амжилтыг хасаад, дараагийнх нь бөхчүүд, тамирчдад олгодог дүрэмтэй.

-Та допингтой бөхтэй барилдаагүй байсан бол тэр өдөр түрүүлэх ч байсан юм билүү гэж бодож байсан уу?

-Байлгүй яах вэ. Цаашаа сайн барилдах байсан болов уу, бэлтгэл сайн байсан даа гэсэн бодлууд төрдөг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өмнөх ерөнхийлөгч цаг хугацаандаа зарлигаа гарагсан бол ийм юм болохгүй л байсан

Зочин
Зочин

7 давж үзээгүй заан болсондоо баярлаад дуугүйхэн сууж байхгүйдээ Анах хүвгүүн.

БиМонголХүн
БиМонголХүн

Э.Оюунболд допинг огтоос хэрэглээгүй. Н.Батсуурийн санал болгосон 2 тэрбум төгрөгийг аваагүйгээс болж допингчин гэж гүтгүүлж доромжлуулж байна. 2 тэрбумыг нь аваад даваагаа өгөх байсан юм. ингэж доромжлуулах гэж бөөн лайланчиг. Уулаасаа мөнгө төлсөнд нь үйлчилдэг хорвоо шүү дээ.

Зочин
Зочин

Ишшш арга ядсан үг ёстой муухай юмдаа ОЮУНБОЛД ГЭЭ НЭГ МУУХАЙ ХҮН ИЧИЖ АМЬДАРААСАЙ ОДОО ДАХИЖ БҮҮ БАРИЛДААСАЙ

Холбоотой мэдээ

Back to top button