Нийгмийн

"Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

"Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр товлосон.

Гэвч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 22, 2021 12:30

энэ одоо болимоор, мөнгөтэй нэгэнд үнэн хүчгүй шүүх юм аа. Мөнгөгүй хүнд бол төрийн хүчийг үзүүлнэ шүү дээ хэхэ

Холбоотой мэдээ

Back to top button