Жастин Биберийг Саудын Арабын эрх баригчдад авьяас чадвараа ашиглуулахгүй байхыг уриалжээ

Амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн сүйт бүсгүй дуучин Жастин Биберт арванхоёрдугаар сарын 5-нд болох Саудын Арабт зохиогдох “Формула-1” Гран При уралдаанд оролцохгүй байхыг хүссэн захидал илгээжээ.
“Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр, сүйт бүсгүй Хатис Ченгиз уг үйлдлээрээ “Өөрсдийг нь шүүмжлэгчдийг алж хөнөөдөг харгис хатуу дэглэмийн нэр хүндийг сэргээхэд хэрэгт гайхалтай авьяас чадвараа ашиглуулахгүй байх нь дэлхий дахинд өгөх хүчтэй мессеж болон” гэж захидалдаа бичсэн аж.

Хэргийг эргэн сануулахад, сэтгүүлч Жамал Хашогги нь 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын консулын газарт бусдын гарт амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч дэлхийг нийтийн анхаарлын төвд орсон. Харин амиа алдсан сэтгүүлчийн сүйт бүсгүй Хатис Ченгиз гудамжинд Хашоггийг хэдэн цагийн турш хүлээж байсан ба тэрбээр сүйт залуугаа алга болсныг анх олон нийтэд зарлаж байв.
Гэсэн ч Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийг ЭСЯ-ны байрны өөр гарцаар гарч явсан гэх худал үнэн нь үл мэдэгдэх хуудуутай мэдээлэл хийсэн ч хяналтын камерын бичлэг олон нийтэд ил болсны дараа Туркийн хууль сахиулах байгууллагууд консулын газрын нутаг дэвсгэр дээр санаатай хүн амины хэрэг үйлдсэн баримтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч байсан удаатай.
Сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт АНУ-ын тагнуулын байгууллагаас Саудын Арабын вант улсын захирагч, угсаа залгамжлах Хунтайж Мухаммед бин Салман шууд холбоотой гэж буруутгаж байсан ч Хунтайж үүнийг одоо хэр нь үгүйсгэж байгаа юм.

Сэтгүүлч Жамал Хашогги бол Саудын Арабын Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байсан ба Хааны гэр бүлийнхэнтэй ойр дотнын харилцаатай байсан ч Саудын Арабын эрх баригчдын үйл ажиллагааг тууштай эсэргүүцэж байсан. Чухам үүнийхээ төлөө тэрбээр амиа алдсан гэгддэг. Саудын Арабын эрх баригчдын шударга бус үйлдлийг тэвчиж чадааагүйн улмаас 2017 онд АНУ руу дүрвэн гарсан түүхтэй.
2019 оны арванхоёрдугаар сард Саудын Арабт сэтгүүлчийн үхэлд буруутай хэмээн таван хүнд цаазаар авах ял оноосон. Үүний дараа хэрэг хэсэг намжсан байсан.
Энэ жилийн “Формула-1” Гран При Саудын Арабт анх удаа зохиогдох гэж байгаа юм. Гран Пригийн нээлтийн ажиллагааны тоглолтонд хөтөлбөрт Жастин Биберээс гадна A$AP Rocky, Жэйсон Деруло, DJ David Guetta, Tiesto нарын үзүүлбэр ч багтсан байна.
Энэ нь Саудын Араб дахь хүний эрхийн зөрчилд хүний эрхийг хамгаалагчдын анхаарлыг хандуулж байгаа анхны тохиолдол биш юм.
Саудын Арабт бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах хэрэг байнга гардаг бөгөөд олон улсын хүний эрхийг хамгаалагчид дуу хоолойгоо өргөсөөр ирсэн.
Харин дуучин Жастин Бибер тоглолтонд оролцож, ая дуугаа өргөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
(Эх сурвалж: matadotesch)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.