УЛС ТӨР
Ж.Сүхбаатар хуулийг уншихгүй баталдгаа хүлээн зөвшөөрөв

2022 оны төсөвт 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” цогцолбор барих төсөл сууж, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгээр батлагдсан хойно УИХ-ын гишүүд “Мэдээгүй” гэж ам алдсан.
Тодруулбал, сошиал орчинд олны анхаарал татах сэдэв болсны дараа тус цогцолбор баригдах Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар “Мэдээгүй” гэж гүрийсэн.
Гэтэл Ж.Сүхбаатар гишүүн энэ байдалдаа санаа зовж, эмээсэн ч дүр үзүүлсэнгүй. Телевизэд ярилцлага өгөхдөө "Дэлхийн аль ч парламентад орж ирж байгаа бүх хуулийг нэг бүрчлэн уншаад, тэгээд саналаа өгнө гэвэл бүтэхгүй" хэмээн хээв нэг инээвхийлэн зогсох аж.
Түүний хэлж байгаагаар УИХ-ын гишүүд хуулийн төслийн сургийг нь сонсож байгаад л саналаа өгчихдөг бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.