Нийгмийн

ГССҮТ-ийн эмч эмчилгээ хийхгүй цаг алдсанаас түлэгдсэн хүүхэд нас баржээ

“Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-ийн эмчээр ажиллаж байсан М 2019 оны тавдугаар сарын 1-14-ний өдрийг хүртэл хугацаанд гар нь түлэгдэж, арьс нөхөх мэс засал хийлгэсэн 1.8 сартай хүүхдийг эмчилж байжээ.

Улмаар мэс заслын дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн хүүхэд шарх нь идээлж үрэвссэний улмаас нас барсан хэрэг гарчээ.

Тиймээс эмялэгч эмч М-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ингээд анхан шатны шүүхээс  эмчлэгч эмчийг шууд буруутгах үндэслэлгүй хэмээн үзэж М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Харин энэ сарын 11-нд Давж заалдах шатны шүүх хурал болж, эмчлэгч эмч М нь гэм буруутай байхад цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН.
ИРГЭН.
2021-11-25 12:06

хүүхдээ түлсэн эцэг эхийг шийтгээч
яагаад эцэг эх нт хүүхдээ гэмиээж �##�чихаад хариуцлага үүрэхгүй байгаа юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button