Нийгмийн

Архи хэтрүүлэн хэрэглэсэн 15 хүнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

НЦУГ-аас “Эргүүл” , “Зэвсэг” тусгай арга хэмжээний хүрээнд хууль бусаар худалдан борлуулсан 9450 ширхэг сумыг илрүүлж, гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ.

Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Энэ үеэр шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас хууль бусаар сум борлуулсан, бусдыг айлган сүрдүүлж, зодож зугатаасан, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 24 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Мөн зөрчил гаргасан, цаашид гэр бүл, хүүхдийнхээ аюулгүй байдалд заналхийлж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 56 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 15 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. Эрүүлжүүлэх байр гэгчийн өнөөгийн байд####. Нэг камёрт 10-13 хүн өөрсдийн байгаа тэр хувцастай хөл нүцгэн хононо. 15 см өндөртэй модон наартай. Өглөө аяга ус өгөөч гэвэл хуц п…минь гэнэ. Амны ха####т өгөхгүй асуув#### урьдын ёрөөлөө хэлнэ. Хорооно үүгээр ирэхгүй л дээ амны ёрөөлөөс нь айдаг байх. Ая нь таарв#### ёвроод авна. 5000 төлбөртэй. Хаа очиж хямд юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button