Нийгмийн

Цэцэрлэгээ тараад харьж явсан хүү машинд мөргүүлж, амиа алджээ

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 29-ны 17 цаг 50 минутын орчим Баянгол дүүрэг нэгдүгээр хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь ээжийн хамт явганаар явж байсан таван настай бяцхан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа.

Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд "Bongo" маркийн автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.

Жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-29 23:16

Яасан ч хариуцлагагүй юм бэ дээ. Одоо тэр ээж насан туршийн шан�##��##�тай амьдрах нь дээ. Дагуулж явсан б�##�чир үрээ нүдэн дээрээ зэрэмлэгдэж, амь насаа �##�дахыг харна гэдэг байж болохгүй л асууд�##�...

Зочин
Зочин
2021-11-30 09:03

Арай ч дээ

Зочин
Зочин
2021-11-30 13:24

Ёстой өөдгүй амьтан байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button