ЭДИЙН ЗАСАГ

СУДАЛГАА: 2020-2030 онд уул уурхайн салбарын орлого 5.3-12.5 тэрбум ам.доллар болж өснө

“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг болж байна.

- Монголын уул уурхайн салбар 2020-2030 онд хурдацтай өсөх төлөвтэй байна. Ялангуяа зэс, нүүрс.

- 2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд үнэ эерэг хүлээлттэй холбоотойгоор салбарын нийт орлого 5.3 тэрбум ам.доллараас 12.5 тэрбум ам.доллар болж өснө.

- Монгол Улсын ДНБ жилд таван хувь өснө гэж үзвэл уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2020 онд 19.7% байсан бол 2030 онд 32.7% болж өснө гэсэн таамаглалыг CRU consulting судалгааны компани гаргажээ.

Хэлэлцүүлэгт УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, CRU consulting судалгааны байгууллагын удирдах зөвлөх Виктор Родригес, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн, Дэлхийн банкны уул уурхайн асуудал хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт болон бусад төлөөлөл оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x