УЛС ТӨР

Л.Халтар, Г.Ёндон нарыг ДЭД САЙД болгохоор тохирчээ

МАН-ын Их хурал хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд 1500 орчим гишүүнийг хамран зохион байгуулагдана. Их хурлаар МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг жинхэлсний дараа ҮХНӨ оруулах замаар парламентаас сонгогдох сайд нарын тоог нэмэхээр бэлтгэж буй юм.

Энэ хүрээнд Үндсэн хуулийн арга замаар УИХ-ын гишүүн бус хэд хэдэн сайдыг албан ёсоор чөлөөлөхөөр эхнээсээ тохироогоо хийгээд эхэлжээ. Тухайлахад, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг албан тушаалаас нь буулгаж, дэд сайдаар томилохоор тохироо хийсэн аж.

Одоогоор Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдал нар ажиллаж буй. Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг УБТЗ руу шилжүүлэх хувилбар яригдаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сайн найз О.Батнайрамдалыг Уул уурхайн ТӨХК-иудыг нэгтгэн удирдуулах агуулга яригдаж буй.

МАН-ын Их хурал хүртэл сайд нарыг чөлөөлөх агуулгыг түр орхиод байгаа юм. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн аргаар парламентын гаднаас сонгогдсон сайд нараа чөлөөлөх нь нэгэнт тодорхой болчихоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-01 10:08

Дэд сайд өгч яадаг байна аа

Баатар
Баатар
2021-12-01 10:42

үндсэн хуульд өөрчлөлт хийвэл ман 2024 оны сонгуульд нэг ч сууд�##� авахгүй бүгд гудамжинд гарна шүү !!!!!! ЯАхав хийгээд үзэхгүй юу

зочин
зочин
2021-12-01 11:38

Энэ хоёрт Монгол улс өртэй юм болуу.

Тариаланч
Тариаланч
2021-12-01 12:51

ХХААХҮ яаманд нэг мэргэжлийн дарга, сайдтай болгож өгөөч ээ. Хүсэх л юм энэ байна. Тэр яамны дарга нарын анкетыг аваад нэг харчаарай ТОМ дарга нар аа

Irgen
Irgen
2021-12-01 16:02

Za yarshig uu, zaaval yamar negen said bh yostoi yum u, Ednii derged Bolovsrol medlegtei zaluu saihan mergejiltenguud uchnuun bj l bn shde

Холбоотой мэдээ

Back to top button