Нийгмийн

ХОМ: Гэрээс нь 300 сая төгрөг хураасан Б.Бадраа 800 саяар үнэлэгдэх орон сууцтай

Өмнөговь аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын дарга Б.Бадраагийн гэрт хийсэн үзлэгээр их хэмжээний буюу 300 гаруй сая төгрөг болон валют илрүүлэн эд мөрийн баримтаар хураасан талаар бид мэдээлсэн. Түүнийг газрын хууль бус наймаа, хууль бус хөрөнгөжсөн үндэслэлээр АТГ-аас шалгаж буй аж.

Тэрбээр өнгөрсөн 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан, тун ч хөрөнгөлөг хүн юм. Тэрбээр 2012-2016 оны хооронд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байв. Улмаар 2012, 2016, 2020 онуудад УИХ-д нэр дэвшин ялагдсан. Засаг даргаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчилтой томилгоо хийсэн асуудлаар АТГ дуудагдаж байсан.

Тэрбээр АТГ-д мэдүүлсэн ХОМ-тээ жилийн гэр бүлийн хамт 100 гаруй сая төгрөгийн орлоготой, Эрхэм нар ХХК, Говил ХХК, Эрдэнэт хивс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Төвшин наран ХХК, Говийн долгион мэдээллийн төв зэрэг компаниудаас хувь эзэмшдэг аж. Хадгаламжиндаа 179 сая төгрөгтэй, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 50 сая төгрөгийн хурдан удмын адуу, 805 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, Fordfiesta маркийн 80 сая төгрөгийн машин хөлөглөдөг хэмээн мэдүүлсэн байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button