УЛС ТӨР

Учир нь олдохгүй Д.Ганбат буцаад С.Эрдэнэтэй “нийлжээ”

АН-ын бүлгийн дарга нэртэй ч мөн, биш нь тодорхойгүй болсон Д.Ганбат учир нь олдохгүй хүн аж.

Түүний хувьд нэг л өдөр С.Эрдэнэ, М.Тулгат нартай нэгдэж, намынхаа нөхдийг бүлгээсээ хөөж буйгаа зарлаж, АН-ыг бүр юу ч биш болгож харагдуулсан. Д.Ганбат бүлгийн гишүүдээ хөөж, бүлгийн гишүүд нь нийлж Д.Ганбатаа хөөсөн үйл явдал ард хоцорч, тэд учраа олсон, Д.Ганбат бүлгийн даргаараа үлдсэн талаар тэд ярих болсон.

Тиймээс Д.Ганбатыг буцаад намдаа иржээ гэж ойлгохоор байв. Өнгөрсөн сарын 05-нд болсон О.Цогтгэрэлийг даргаар батламжилсан АН-ын Онц их хурлын үеэр Д.Ганбат их л баяртайгаар тайзнаас үг хэлэхдээ “Ийм хүчтэй АН-ын бүлгийн дарга хийж байгаадаа баярлаж байгаагаа илэрхийлж, энэ албан тушаалаа өгөхгүй” гэх зүйл яриад буусан.

Гэтэл Д.Ганбат дахиад С.Эрдэнэтэй “нийлжээ”. Тэрбээр өчигдөр С.Эрдэнээс АН-ын улс төрийн бодлого хариуцсан тэргүүн дэд дарга гэх албан тушаалыг баглаа цэцгийн хамт авчээ. С.Эрдэнэ талын АН-ын зохион байгуулж буй АН-ын 30 жилийн ойд зориулсан чуулган энэ сарын 4-6-нд болох юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

албан тушаал хайгаад явж байдаг сайхан нөхөр өө

зочин
зочин

Энэ нөхөр өөрийн бөндгөргүй эргүү туучий юм аа Яаж төрд ордог байна да.

Зочин
Зочин

ЗӨВ ЭР ХҮН.ХҮН ӨӨРИЙН ТОЛГОЙТОЙ БАЙХ ЁСТОЙ.

Зочин
Зочин

Манай нутгийн ах Ганбат маш ухаантай шүү. Түүний өгсөн 40-ын битон өрх гэрийн амьдралд маш их хэрэг болж байна даа.Дараагийн сонгуульд айл бүрт усны носос өгөөрэй ах аа. Ховоо татсаар байгаад суганы булчирхай цочиж гүйцэх юм. Усны носос шүү.

Зочин
Зочин

Яалтачгүй Дүлзэн царайлсан нөхөр байна.

Холбоотой мэдээ

Back to top button