УЛС ТӨР

Эмэгтэй сайд нараас хэн, хэнийг явуулах вэ

МАН-ын Их хурал хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд 1500 орчим гишүүнийг хамран зохион байгуулагдана. Их хурлаар МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг жинхэлсний дараа ҮХНӨ оруулах замаар парламентаас сонгогдох сайд нарын тоог нэмэхээр бэлтгэж буй юм.

Энэ хүрээнд Үндсэн хуулийн арга замаар УИХ-ын гишүүн бус хэд хэдэн сайдыг албан ёсоор чөлөөлөхөөр эхнээсээ тохироогоо хийгээд эхэлжээ. Тухайлахад, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг албан тушаалаас нь буулгаж, дэд сайдаар томилохоор тохироо хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын танхимд ажиллаж байгаа эмэгтэй сайд нараас хэн хэнийг нь явуулах вэ? Энэ асуудал олон нийтийн хүрээнд ихээхэн анхаарал татаж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд,

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Уртнасан
  • Гадаад харилцааны сайдаар дэд сайд асан Б.Батцэцэг
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Соёлын сайд Ч.Номин нар ажиллаж буй.

Энэ удаагийн тамхимд хамгийн олон эмэгтэй сайд ажиллаж буй гэдгээрээ онцлогтой. Гэвч ҮХНӨ-ийн дараа дөрвөн эмэгтэй сайдын дийлэнхийг “явуулна” гэх яриа улс төрийн хүрээнд хөвөрч буй. Эмэгтэй сайд нарын хувьд,

Б.БАТЦЭЦЭГ САЙДЫГ ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛД МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭЖЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын дэмжлэгээр сайдаар томилогдсон. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар тойрогт ялагдал хүлээсэн хүнийг Засгийн газарт оруулж ажиллуулсан явдалд нам нь дотооддоо шүүмжлэлтэй ханддаг билээ. Түүнчлэн шатахууны импорт, нүүрс зэсийн экспорт хэвийн үргэлжлэх агуулгад Гадаад харилцааны сайд манлайлал үзүүлж чадахгүй байгаа тул бүх гадаад томоохон уулзалтаа танхимын тэргүүлэгч нь хийж буй. Ийм өнцгөөр Засгийн хуралдааны үеэр Б.Батцэцэг сайдыг танхимын тэргүүн нь зэмлэсэн байдаг.

Н.УРТНАСАН,Ч.НОМИН НАР АЖИЛСАГ Ч “ГАЛ ИХТЭЙ”, ДЭМЖЛЭГ ХҮЛЭЭХ МАГАДЛАЛ БАГА

БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Ч.Номин нар яаман дээрээ ажилсаг. Энэ хэрээр яамны дотод ажилчид тэдэнд дургүй гэх мэдээлэл бий. Хэвлэлүүдээр ч энэ өнцөг мэдээлэгдэж байв. Уг яамд дээр үндэсний шинжтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, бодлогоо цэгцлэх ажлууд өрнөж буй. Гэвч яг танхим дотроо хүлээн зөвшөөрөгдсөн байдал бага. Бодлогын асуудлуудаа УИХ-ын танхимд муу хамгаалдаг гэх тодотгол тэднийг дагадаг. Ерөнхий сайдын хувьд цаашдаа хамгаалаад яваад байж чадахгүй сайд нарынхаа тоонд тэднийг оруулсан уу гэх асуулт битүү хэвээр байна.

У.ХҮРЭЛСҮХИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН А.АРИУНЗАЯА САЙДЫГ ХЭРХЭХ ВЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүхтйн танхимд орж ажилласан сайд нарын нэг. Ерөнхий сайд асан П.Жасрайн үр садыг М.Энхболдын үеэс МАН-ын томчууд дэмжсээр ирсэн. Нөгөө талд Говь-Алтайнх гэдэг утгаараа МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нөлөөллөөр А.Ариунзаяа улиран томилогдсон билээ. Тэрбээр өөртэй нь холбоотой таагүй мэдээлэл бүрийн ард өвөөтэйгээ холбоотой дурсамжийг нүүр хуудсандаа байршуулдаг дадалтай сайд юм. Улстөрийн дэмжлэгийн тухайд энэ удаа “Одоо Үндсэн хуулийн аргаар сайдын албан тушаалаа өгчих дөө” гэх чиглэл өгөөд, чөлөөлчих боломжтой сайдаар нэрлэгдэж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Манай улсад эмэгтэйчүүдийн улстөрийн манлайллыг хүлээн зөвшөөрөх агуулга чухлаар хөндөгддөг. Гэвч бодит байдал дээр тэднийг элдэвчлэн буруутгах хандлага эрчүүдээс давамгайлдаг билээ. Нөгөө талд энэ удаагийн тамхимын эмэгтэй сайд яг түрж гарч ирээд, манлайлал үзүүлэх, улстөрийн лобби хийх, асуудлаа салбарын бодлогын хэмжээнд УИХ дээр хамгаалах чадвар баахан сул байгаа нь эрхгүй үнэн билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Сул сайд нараа хамгаалж ханалаа” гэх дүгнэлттэйгээр ҮХНӨ-ийн дараа дориухан сэлгээ хийх нь нэгэнт тодорхой болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-02 08:03

Bygdiig n' yavuul. Neg ch avch yldekh khyn baikhgyi.

Зочин
Зочин
2021-12-02 08:28

Эмэгтэй хүн ажил хийж чадахгүй.

бат
бат
2021-12-02 09:26

Ариунзаяагаас бусад нь зайгаа тавиад явах хэрэгтэй уртнасан бол ш�##�гуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-12-02 09:35

Bugd yav

R
R
2021-12-02 09:38

Уртнасан сайд болонгуутаа рапид харш хотхоны байраа зараад тэрбумын үнэтэй байранд орсон доо авилгагч гичидмаа. Иймэрхүү �##� амаараа явдаг хүүхнүүдийг улс төрөөс �######�цулах хэрэгтэй

zochin
zochin
2021-12-02 10:58

bugd muu

zochin
zochin
2021-12-02 11:19

bugdiig ni yvuul emegtei hun bol emegtei l baidag ajil hiih gej boon sur dulian boon ym shaarddag jijig asuudliig uuliin chinee bolgodog. Emengtei humuusiig neeh ih deeshee gargah shaardlagaui

Зочин
Зочин
2021-12-02 11:32

Номин яагаад соёлын сайд болсоныг ёстой ойлгоогүй хэний сан�##�аар ч болсон юм. авъяаслаг монголчуудаа хийгээд яьж байхад өөр нь бармаар юм. дэлгэцийн соёл нийгмийн соёл 2 чинь тэсэн өөр зүйл шүү дээ

Зочин
Зочин
2021-12-02 11:43

бүгдийн л болдог бол сольчихмоор юм

Зочин
Зочин
2021-12-02 11:49

dou; Бүгд л зайгаа тавьж өгөх хэрэгтэй хүмүүс дээ .

Зочин
Зочин
2021-12-02 11:55

энэ дундаа номин нь арай дээр ч юмуу бусад нь бол яг хаана юу хийгээд яваад байдаг нь мэдэгпдэхгү хэцүү гарууд шдээ

Зочин
Зочин
2021-12-02 11:56

Батцэцэгээс бусад нь дэмий чадваргүй, туршлагагүй, пиар хийхдээ л сайн ч, иргэд бас хоосон пиарыг нь мэдэлгүй яахав. Оюук сайд эд нарын оронд өнөө хар амраг хүүхнээ тавьж �##�ахвий дээ

Зочин
Зочин
2021-12-02 12:03

uulaasaa gishuudeesee said tavihaar bol bugd l yavah bizdee

зочин
зочин
2021-12-02 12:36

Ариунзаяа бол ажил хийж байгаа хүн шүү. Болохгүй бүтэхгүй зүйлүүдийг ш�##�гаад цэгцлээд, шинээр их л юм хийж сэдэж байгаа хүн дээ. Энэ хүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь ард түмний эрх ашигт нийцнэ гэж бодож байна, харин луйварчин дарга нарын эрх ашигт бол харшилж байгаа байх л даа.

эрэгтэй сайдууд нь бүр дор
эрэгтэй сайдууд нь бүр дор
2021-12-02 13:09

харин ч эрэгтэй сайдуудыг бодвол их зүйл хийсэн байхад ёстой архиных х�##�уунаар солиорох гэж. Эрчүүд хуурах, мэхлэх, худлаа амлахыг л чаддаг. Эмэгтэй сайдыг л байнга шүүмжлэхээс биш эрэгтэй сайдуудыг ер шүүмжлэхгүй. Зам харилцаа /төмөр зам ороод/, уул уурхай тойрсон будилаан авлиг�##�, шатахуун гээд тус тусадаа бөөн дарга нартай хирнээ бас л тэрэнд нь хаа хамаагүй гадаад харилцааны эсвэл соёлын сайд л буруутай.
нэртэйгээр нь болохгүй байгаа бүр зүйлд эмэгтэй дарга нар буруутай гэчихээч. ийм ч Eguur.mn байх гэж. Дан эрэгтэй сэтгүүлчид юм уу хаашаа юм. хаа сайгүй ханг�##�ттай эрэгтэй дарга нар, 99% эрэгтэй дарга нар байхад л�##�ын шашинт улс шиг дан эрэгтэй дарга нараар яах юм. Хийгээгүй ажлаа хийнэ гэж яриад л хийсэн олигтой ажилгүй архи ууж, хүүхэндсэн дарга нар байхаар чинь хажууд байгаа, харж байгаа эрчүүд бүгд дууриагаад эхнэртээ гологдоод с�##��##�т л нэмэгдээд байна . Эрчүүдээ эхлээд өөрсдөө шударга манлайлаач.

Зочин
Зочин
2021-12-02 13:31

Бүгд сайн ажиллаж байгаа. Ингэж засгаар, хүнээр тоглох ямар хэрэг байна. Яахав Ариунзаяа, Батцэцэг ялимгүй дээр байх.

AHMAD
AHMAD
2021-12-02 14:45

IH HURLIIN BUH EMCTEI ,ENE 4- iig Z##LUULBAL TAARNA,EEJIIN SETGELGVI EMSUUD TOROOS Z##LTSGAA !!!!!!!!!!!!!!!!!!!!

зочин
зочин
2021-12-03 09:45

Эмэгтэй гэдгээр нь нүд үзүүрлээд байх юм. Хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл дэвэргүүлж өөсдөө тушаа дэвших санаатай юу? Олон тооны эрэгтэй сайдаа дүгнээч?

зочин
зочин
2021-12-03 09:49

Ахмад гэсэн нэр авч баастаад байгаарай. Ахмадуудыг хоцрогдсон, тэнэг, нас хүйсээр ялгаварладаг болж харагдуулах санаатай, хуурамч нэр авагч, цүнх үүрэгч гуай.

Холбоотой мэдээ

Back to top button