БОЛОВСРОЛ

Цэцэрлэгийн холимог анги хичээллүүлэх хувилбар судалж байна

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг хоёр сарын хугацаатай зэрэг амраахаар болсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.

Тэгвэл хүүхэд харах хүнгүй байхад цэцэрлэг амраана хэмээсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Үүнтэй зэрэгцэн энэ асуудлыг ирэх даваа гарагт эцэслэн шийднэ гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эцэг эхчүүдээс ирж байгаа саналыг харгалзан холимог ангийг хичээллүүлэх хувилбарыг судалж байна. Цэцэрлэгийг түр хугацаагаар хаах шаардлага үүссэн хэд хэдэн үндэслэл бий.

Нэгдүгээрт нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна. Нийт иргэдийн 36 хувь нь 3-р тундаа хамрагдаад байна. Хэрэв 50 хувьд хүрвэл бүх танхимын хичээлийг нээнэ гэсэн шийдвэр гарсан. Харамсалтай нь нэмэлт вакцины хамрагдалт төлөвлөсөн дүнд хүрэхгүй байгаа учраас тэгэх боломжгүй.

Хоёрдугаарт энэ жилийн томуугийн вирус нь шинэ мутацид орсон буюу шууд хатгаа болж байгаа учраас хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал их байна.

Гуравдугаарт сүүлийн жилүүдэд статистикаас харахад ЕБС амрахад цэцэрлэгийн хүүхдүүдийн 60-70 хувь ирдэггүй. Мөн энэ жил ирц 50-60 хувьтай байгаа нь өмнөхтэй харьцуулахад 30-40 хувиар бага байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x