Нийгмийн

Н.Түвшинбаярт 5-12 жилийн ял оноохоор зүйл ангийг нь хүндрүүлжээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаад, удаж байна.

Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлснийг бид мэдээлсэн. Тэгвэл дрокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл зүйл ангийг нь хүндрүүлжээ. Энэ зүйл ангиар яллавал Н.Түвшинбаяр 5-12 жилийн хорих ял эдлэх юм.

Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 10:05

Ийм мэдээлэл түрүүлж өгч массыг тайвшруулж байгаад хялбархан шийдчих гээд байгаа биз

А
А
2021-12-07 14:59
Reply to  Зочин

Яааг тийм. Тандаад л

зочин
зочин
2021-12-07 11:13

Энэ хүн их шун�##�тай

Зочин
Зочин
2021-12-07 11:26

эээ тгээд эхэндээ ингээд сүртэй2 шийтгэх юм ярьсанаа цагаа тулхаар тгээд сул тавьчихдаг шдээ

Хүрэлсүх
Хүрэлсүх
2021-12-07 12:28

20 жилийн ял өг

Зочин
Зочин
2021-12-08 06:38

Davj zaaldaal tensen blgui. Mongold shuuh gj bh bish

Zochin
Zochin
2021-12-08 08:25

Hairan huu, Ene novshiin zerlege tegs geed garaad irne Buh l buten ailiin ger bul hund zovlond unalaa Yaj shiidhiin harah l uldlee ter huu eruul bolhoosoo ungursun bh amisgaa tai l aigaa yum bilee

Холбоотой мэдээ

Back to top button