НИЙГЭМ

74 ЧИГЛЭЛ: Лицензийн бизнесийг нурааж, зах зээлийн замбараагүйтлийг үүсгэх Д.Сумъяабазарын шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр /2021.12.20/ 74 төрлийн бизнес эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цуцалж буйгаа мэдэгдлээ. Ингэснээр хүнсний дэлгүүр, цайны газар ажиллуулъя гэвч зөвшөөрөл хүлээдэг, авахын тулд гар хүндрүүлдэг зэрэг асуудал үгүй болохын эхлэл тавигдав.

Гэвч нөгөө талаар стандартаа хэрхэн хангах вэ гэдэг асуудал босож ирнэ. Ямар ч тусгай зөвшөөрөл авахгүйгээр энд тэндгүй хоолны газрууд, бялдаржуулах төвүүд, тэр бүү хэл ТҮЦ хүртэл байгуулагдаад ирэхээр тэднийг стандартаа хангаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт “Төрөөс ААН-үүд рүү чиглэсэн бүхий л хяналт шалгалтуудыг 50 хувь бууруулна” гэж мэдэгдээд байгаа юм.

74 ЧИГЛЭЛ: ТАЙЧИХ КЛУБ, ТҮЦ ХҮРТЭЛ БАГТЖЭЭ

Тусгай зөвшөөрөл шаардахаа болих 74 чиглэлтэй энд дарж танилцаарай.

Үүнд хоол, хүнсний бүхий л төрлийн үйлчилгээнээс гадна соёл, үзвэр үйлчилгээний салбарын ААН-үүд ч багтсан байна. Жишээлбэл, тайчих клуб ажиллуулахад тусгай зөвшөөрөл хэрэггүй. Мөн дэн буудал, уушийн газар ажиллуулахад ч хэрэггүй. Ингээд харахаар садар самуун сэдлийг өдөөж, гэмт хэрэг, золгүй явдал гарах магадлалыг нэмэх эрсдэлийг хэн дуртай нь бий болгочихож мэдэх дүр зураг харагдана.

Цаашлаад ТҮЦ-ийг ч зөвшөөрөл авахгүйгээр байгуулчихаж болдог болохоор “Цагаан самар”-ны сенсаци шиг стандартын шаардлага хангасан орчинд хүнсний бүтээгдэхүүн борлуулцгааж чадах уу гэдэг асуулт тавигдана.

Ингээд харахаар одоо тусгай зөвшөөрөл шаардахаа болилоо ч тодорхой нэг стандарт, шалгуур тавьдаг, түүнийг нь тогтмол шалгаж байх нь зүйн хэрэг болж буй. Д.Сумъяабазарын хувьд сэтгүүлчийн асуултад хариулахдаа тодорхой гарц, гаргалгаа хэлээгүй бөгөөд бусад улсын хувьд хөгжсөн жишиг нь ийм болохыг онцолж байв.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БИЗНЕС НУРНА

Уг нь тусгай зөвшөөрөл гэдэг өөрөө дахиад бизнес болчихсон гэмтэй. Яг мөрөөрөө хүсэлтээ өгөөд, зөвшөөрлөө аваад, бизнесээ эхлүүлдэг хүн Монголд ховор гэсэн ойлголт энд тэндгүй л бий. Эргээд ААН-үүдийг төрийн хяналт, шалгалтын байгууллагууд “Тусгай зөвшөөрлийг чинь хураана шүү, цуцална шүү” гэж айлгах, дарамтлах маягаар шахаж, шаарддаг.

Эдгээр нь жижиг дунд бизнес эрхлэх гэсэн иргэдийн зориг хүслийг мохоодог. Маш хязгаарлагдмал зах зээлд ажиллах боломжийг л олгодог. Харин тусгай зөвшөөрөл байхгүй болчихлоо гэж бодоход олон олон бизнесүүд босож, эдийн засаг тэлэхэд чухал нөлөө үзүүлж болно.

Гэвч хяналт хамгийн чухал. Зах замбараагүй тайчих клуб, дэн буудал байгуулагдвал төрөөс тэдэнд ямар хяналт, шаардлага тавих юм. Ямар стандарт тулгах юм. Хэрэв шаардлага, стандарт биелүүлэхгүй байвал ямар арга хэмжээ авах юм гэдэг гарцуудаа тодорхой болгох шаардлагатай.

Өөрөөр  хэлбэл өнгөн талдаа сайхан мэдээ ч бодох, хэлэлцэх асуудал 74 тусгай зөвшөөрлийн цаана нуугдаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо нөгөө авилга байхгүй яах юм бэ гэсэн сэдлээр л бичиж дээ

Зочин
Зочин

Замбараагүйтэл гэж зөвшөөрөл аваад байх шаардлагагүй зүйлс байна шд.

Зочин
Зочин

Сумьяабазар чадаж байна хохино угаасаа зөвшөөрлөөр яадын

Дамба
Дамба

Авилгачид давраад байгаарай

Зочин
Зочин

Буудлууд янхандалтын үүр болох нь ээ

зочин
зочин

татвараа олж ав

Зочин
Зочин

Төрийн албанд байгаа хурган мэргэжилтэн нэрт нөхдүүд орлоггүй болж дээ. Таваг хоол үнэгүй идэх гээд өлбөлзөөд явдаг арчаагүй нөхөд олон доо. Сумьяабазар МАНДТУГАЙ зоригтой сайхан штйджээ

Зочинс
Зочинс

Замбараагүйтэл торгууль гомдол хэрүүл ч тасрахгүй нь дээ

Зочинсө
Зочинсө

Turiin ner barisan avilgachid uhel tsarailaad hahuul avhaa bolchih tegvel buh yum churamandaa orno

Зочинсө
Зочинсө

Замбараагүйтэл гэж уг нь зөв л санагдаад байх юм. Зөвшөөрөл авах гэж бас л бөөн юм болдог.

Зочин
Зочин

Iim jijig biznesuudiig asar tom zuvshuurul gj huuchnii niigniin bichig tsaasaar darj bsniig l chuluulluu end Yun zambaaraaguitel boloh vedee sur sur yum bichihiimaa

zochin
zochin

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХООЛ ИДЭХ ГЭЖ, ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ ӨЛӨНТДӨГӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХАРИН ТАЙЧИХ КЛУБ ЭНЭ ТЭР ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ ГЭХ НЬ ХААШАА ЮМ БОЛ.ЗАМБАРААГҮЙТЭЖ МЭДЭХ Л

Зочин
Зочин

Энэ улсыг улам л анархи болгох юм яваад байна уу даа. Ардчилал шүү, чөлөөт зах зээл шүү гэж хөөргөж байгаад хууль журам эх толгойгүй юм болгож л дуусгах бололтой

Зочин
Зочин

Энэ сэтгүүлч авилга авахыг дэмжээд байхыг бодход ойрын хэн нэг нь зөвшөөрөл гаргадаг бсн юм бна даа. Арай хувь авдаг бсн юм биш үү, ккк

Иргэн
Иргэн

Тусгай зөвшөөрөл нэртэй хурган дарга нарын авлига алга болчихно гээд айгаад байгаа юмуу. Авлигын гоё нэр нь лицензийн бизнес юм байна. Замбараагүйтэл гаргах, гаргаж байгаа хүмүүсийг нь харин сэтгүүлч нар илчлээд, хүний мууд дурлаж явахаар төр засагтаа нэмэр болоод явмаар юм.

Болд
Болд

Хэн нь сайн үйлчилгээ үзүүлж чаддаг. Тэр н жамаараа ялгараад үлдэнэ гэж ойлголоо.маш зөв шийдвэр.одоо төрийн албан хаагчид өөрсдөө гуанз ажиллуулахаар ажилаа хаяна.цалин бага.авилга өгөх хүн байхгүй болно.хувийн хэвшил цэвэрлэгч манаачийн цалингаа 2 оос 3 сая болгочихвол наад муу бага оврын авилгачид алг а болно.харж л бгаарай

Зочин
Зочин

Зөв. Харин байршлуудыг нарийн зааж өгөхгүй бол 1 давхрын айл бүр баар нээхвий. Сургууль цэцэрлэг оюутны байрны гээд баар паб мэт байгуулахыг хориглох г. М

Uba
Uba

Явуулаад харах хэрэгтэй!!! Авилга егех шаардлага алга !

сайнаа
сайнаа

Энэ бол маш зөв шийдвэр боллоо.авилгачид хоолгүй боллоо.

Холбоотой мэдээ

Back to top button