Нийгмийн

Б.Бат-Өлзий харцага түрүүлж, Б.Пүрэвсайхан заан үзүүрлэлээ

Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос Б.Бат-Өлзий харцага түрүүлж, Б. Пүрэвсайхан заан үзүүрлэв.

Их шөвөгт улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Дунд шөвгийн долоод улсын начин Г.Ганжад, цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.

Дараагийн барилдаан 12-р сарын 29-нд Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 барилдаанаар үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг 12-р сарын 27, 28-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol
2021-12-26 15:01

BUHCHUUDIIG HARAHAAR BUULJIS TSUTGAJ BAINA IDEJ BAANA ED NART UUR HIIH AJIL BAINA UU

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x