УЛС ТӨР

ҮХЦ: “Давхар дээл”-тнүүдийг нэмэх эсэхийг дэнслэх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа болон хуульч Э.Үүрцайх нарын Үндсэн хуулийн цэцэд өгсөн мэдээллийн агуулгыг нэгтгэж, “Давхар дээл”-ийн асуудлаар маргаан үүсгээд буй. Тус маргаанийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан хэлэлцэж, “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Давхар дээл”-тэй УИХ-ын гишүүний тоог нэмэх асуудал өрнөх юм.

Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд 09:30 цагаас хэлэлцэж эхэллээ.

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь  Үндсэн хуулийн оршил болон холбогдох заалтыг  зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button