Нийгмийн

Замын цагдаа болон ТҮК-ийн ажилчдад ноолууран оймс бэлэглэжээ

Идэр есийн хүйтэн жавар тачигнасан энэ өдрүүдэд зузаан хувцастай хэдий ч бүтэн цаг гадаа зогсоход тэсэхүйеэ бэрх буй. Тэгвэл үүнийг үл ажран үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл их хотын амар амгалан, аюулгүй байдал, цэвэр орчны төлөө цаг наргүй ажилладаг ТҮК-ийн ажилтан болон замын цагдаагийн алба хаагч, нийт 600 хүнд “Ханбогд кашимер” компанийн хамт олон ноолууран оймс, халуун чацаргана бэлэглэжээ.

Ноолууран оймс нь биеийн дулааныг сайтар хадгалдаг, ус чийг татдаггүй, хүний биед элдэв харшил өгдөггүй гэдгээрээ өвлийн улиралд өмсөхөд нэн тохиромжтой гэгддэг. Ийнхүү 600 алба хаагч дулаан оймстой боллоо.

Ханбогд кашимерийн хувьд 1998 оноос хойш өнөөг хүртэл ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын төдийгүй гадаадын зах зээлд нийлүүлэн Монгол улсын экспортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дэлхийд танигдсан монгол брэндийн нэг юм.

Тус компани үйлдвэрлэлээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийсээр иржээ. Тухайлбал, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, орон сууцтай болгох, өндөр настан болон эмзэг бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх, цаашлаад тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт, үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулдаг ажээ.

Мөн ногоон үйлдвэрлэлийг дэмжиж, цөлжилтийн эсрэг хөтөлбөрүүдийг орон нутгийн ашгийн бус түншлэгчидтэйгээ хамтран хэрэгжүүлдэг байна.

Дашрамд, МҮХАҮТ-аас өчигдөр буюу энэ сарын 28-нд зохион байгуулсан “Энтрепренёр-2021”-ын ёслолын ажиллагааны үеэр “Шилдэг ААН”, “Шилдэг экспортлогч”-оор “Ханбогд кашимер” ХХК шалгарч, меркури цомын эзэн болжээ. Мөн Ханбогд Кашимер ХХК ISO 9001:2015 Чанарын Менежментийн Тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тус үйлдвэрийн ноос ноолуур ангилан ялгах, угаах, самнах, сүлжих үйлдвэрийн үйл ажиллагаа ISO стандартуудын шаардлагад бүрэн нийцэж буйг баталгаажуулсан гэрчилгээгээ 2021 оны 12 сарын 17-ны өдөр гардан авчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-30 03:02

Зарагддаггүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button