Дээрэмдүүлсэн хятад иргэн "Бизнесийн түншээсээ авсан мөнгө" хэмээн мэдүүлжээ

Хятад иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гэх мэдээллийг бид хүргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлсэн юм.
Тодруулбал Б, Ө, Д нар дээрэм хийснийг илрүүлж, тэднээс цүнх, чемоданд хийсэн боодолтой 20 мянгатын дэвсгэртүүдийг хураан авсан бөгөөд тэд гар буутай байсан юм.
ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Н.Золбоогийн хэлснээр “БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан. Тухайн этгээдүүдийг тухайн шөнөдөө баривчилж, саатуулсан. Өдгөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг хураан авсан" хэмээсэн.
Тухайн этгээдүүдийг 1980-1990 онд төрсөн 32-42 насны хүмүүс хэмээж байсан ч үүнийг эх сурвалж үгүйсгэлээ. Харин 1993-1997 онд төрсөн байжээ. Гурван этгээдийг барьсан ч цаана нь дахиад хүмүүс байхыг үгүйсгэхгүй учир мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээллээр тухайн хятад иргэн Кан гэх хүн "Бизнесийн хамтрагч, түншээсээ авсан мөнгө" хэмээн мэдүүлжээ. Түүнийг Налайх-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад оролцон, хийсэн ажлынхаа төлбөрийг аваад нутаг буцахаар бэлтгэж байсан гэх мэдээлэл ч байна.
Түүнийг их хэмжээний мөнгөтэй байгааг мэдсэн, ойрын хүн нь уг хэрэгт оролцсон байх магадлалтай байгаа юм. Тэд мөнгөө гэр хороололд аваачин нуусан байхад нь олсон бөгөөд камерын бичлэгт тэдний зугтаж буй дүрс ч бичигдэн үлдсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэргийг сайн шалгах хэрэгтэй энэ нэг л сэжигтэй. Дээрэмдсэн тал хариуцлагаа хүлээх бх харин тэр хятадыг зүгр сул явуулж огт болохгүй.
Хужаа юу бодоод байгаа болоо. Тэр их мөнгийг дансаар ыиш бэлнээр тгэд ямар үндэслэлтэй мөнгб гэдэг нь тодорхой бус наг л том хэрэг ард нь байнх
Buruu gariin mungu biznesin tunsh hen baiv geed tsaahs ulam gunzgiiruen shalgah baih daa Ter hujaagiin amaar hereg shiidehgyi baih oo
Ene Hyatad huniig sain shalga estoi shuu Gadnii gadaad irgen Mongol ulsiin banknaas neg udur zugeer l Ter bum garan tugrug Beleneer shuud gargaj avna gedeg bol mash Notstoi asuudal shdee Jiriin Mongol irgen bol 100 saya banknaas avah gej buun yum boldog Ene hyayad Irgenii avsan 1 ter bum tugrug MAN nam tsagaan baishind taraagdah hahuuliin mungu l baih magadlal ih bna daa
Neg l nootoidoo
Buruu gariin l mongo bh ochigdor ajliin hols gechiheed onoodor oor ym yriad baij bdag
Хятад хүн монгол мөнгөөр юу хийх вэ. Монгол хүнд хахууль өгөх зорилготой байсан байхаа. Азгүй дарга мөнгөгүй хоцрох шив.