ЭРҮҮЛ МЭНД

ОМИКРОН: Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр омикрон халдварын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Омикрон хувилбарт халдварын давлагаанд вакцины бүүстер тун өндөр үр дүнтэй байгаа нь дотоод, гадаадын судалгаануудаар нотлогдсон. Тухайлбал, ӨАБНУ-д Омикрон давлагааны үед хүндрэл, нас баралт бага гарсан бөгөөд үүнд вакцин нөлөөлсөн гэж үзэж байна.

Дельта хувилбартай харьцуулахад омикрон хувилбарын эсэд нэвтрэх чадвар эрс нэмэгдсэн ч вакцины бүүстер буюу гурав болон дөрөвдүгээр тунгийн нөлөөгөөр дархлааны эсүүд олширсон учраас богино хугацаанд таньж, халдварлагдсан эсийг устгаж чадаж байна.

Мөн эсрэг төрөгчийн хэмжээ нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Ийм шалтгаанаар Израил улс дөрөв дэх тунг хийх шийдвэр гаргасан. Манай улс ч гадаад дотоодын судалгаанд үндэслэж, гурав дахь тунг хийлгэснээс гурван сарын дараа дөрөв дэх тунг хийлгэх боломжтой гэсэн зөвлөмж гаргаад байна.

Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байна. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийнэ.

Өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Мөн 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь. Түүнчлэн халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон хувилбараар өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй.Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн буюу хайбрид дархлаатай болсон иргэд Омикроны давлагаанаас маш сайн хамгаалагдаж байгаа гэх мэдээлэл байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button