Нийгмийн

ШШГЕГ-ын ажилчид зам тээврийн осолд орсон иргэдийг аварчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад З.Мягмардорж, жолооч, ахлах ахлагч Ц.Төгсбаатар нар 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн Төв аймгийн Баян сумын чиглэлд явж байхдаа авто замын осолтой таарчээ.

Тэднийг ослын газар очиход Prius-20 маркийн хоёр авто машин мөргөлдөн, замын хажуу руу орсон байжээ. Тухайн авто машинд 2-6 насны гурван хүүхэд, насанд хүрсэн гурван иргэн зорчиж явсан бөгөөд харамсалтай нь нэг иргэн газар дээрээ амь насаа алдсан байна.

Алба хаагчид иргэдийг тээврийн хэрэгслээс шуурхай татан гаргаж бэртэж, гэмтсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ. Мөн эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад шуурхай дуудлага өгч, эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Иргэд, олон нийтийг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрэм баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 23:45

Зургийг ав хууль зөрчиж бна

Холбоотой мэдээ

Back to top button