Нийгмийн

ТОДРУУЛГА: "Угаартаж үхлээ" хөдөлгөөн эхлүүлсэн С.Баржавыг цагдаагаас байцаажээ

Иргэн С.Баржав "Угаартаж үхлээ" хөдөлгөөнийг эхлүүлээд гурав хонож байна. Өчигдөр /2021.01.12/ "Угаартаж үхлээ" лоозонгоо барьж зогсох үед цагдаагийн байгууллагаас "мэдүүлэг өг" хэмээн машиндаа суулган авч явсан байна.

Энэ талаар иргэн С.Баржавтай холбогдож тодруулахад "Би АНУ-д гэр бүл найз нөхдөөрөө амьдарч байгаад оны өмнө ирсэн. Эх орноо гэсэн сэтгэл, тэмүүлэл, сайхан бүхнийг бодож ирсэн боловч утаа маш их байсан нь аюултай санагдсан. Тиймээс ардчилсан улс юм чинь үгээ хэлэх эрхээ эдлээд "Угаартаж үхлээ" хөдөлгөөнийг эхлүүлсэн юм.

Өчигдөр лоозонгоо өргөөд зогсож байхад нэг залуу хамт зогсъё гэсэн. "Ковидын үед зайгаа барьчихъя" гээд хүн хоорондын зайгаа бариад таван минут зогсож байтал цагдаа нар гарч ирээд шууд л мэдүүлэг авахаар авч явсанд гайхсан. Тусдаа холхон зогсож байсан хоёрхон хүнд зөвшөөрлөө аваад эргэж ирж зогсоорой гээд сануулга өгөөд явуулж болохоор байтал, суулгаад гэрчийн мэдүүлэг авсан нь шаардлагагүй санагдсан. Зөвшөөрлөө авч байгаад хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Neeree sh dee. Utaa bol arai l baigaa shyy. Ene zaluugiin zuv sh dee.

Zochin
Zochin
Reply to  Zochin

Chinii ziv shuu. Zov zovdoo 100% ZOV

Зочинs
Зочинs

АНУ чинь ази хүмүүсийг дээрлэхэдэг гэсэн биз дээ хх

Холбоотой мэдээ

Back to top button