Нийгмийн

З.Баянсэлэнгийн албан тушаалын хэрэг таван жилийн дараа ч шийдэгдээгүй байна

Өдгөөгөөс таван жилийн өмнө З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан гэх хэрэг шүүхийн шатанд шийдэгдэхгүй үргэлжилсээр байна. Эл хэрэгт мөн БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа, тус яамны Үл хөдлөх хөрөнгө, зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа нар холбогдоод буй юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 17-нд тэднийг анхан шатны шүүхээр шүүгээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин үүнийг прокурор эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсаныг шүүх үндэслэлтэй байна гэж хүлээж авчээ. Өөрөөр хэлбэл эл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон байна.

Эргэн сануулахад дээрх хүмүүс “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцаас 123 айлынхыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-01-14 11:11

БАЯНСЭЛЭНГЭЭР ЯАДГИЙН

Zochin
Zochin
2022-01-14 20:20

Tegvel tiim hereg bdaggui l uym bna

Холбоотой мэдээ

Back to top button