УЛС ТӨР

ШУУРХАЙ: Г.Түвдэндоржийг дэд сайдад томилохыг МАН-ын УЗ дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар томилох асуудлыг дэмжжээ. Г.Түвдэндорж нь НАМЗХ-ны дэд дарга байсан түүхтэй нэгэн аж. Уг томилгоог маргааш Засгийн газар ээлжит хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

БОАЖ-ын дэд сайдад МАХН-ын дарга асан Н.Энхбарын хүн болох Б.Тулга яригдаж байсан ч уг албан тушаалыг голж, авахаас татгалзсан гэх мэдээлэл өнөөдөр тархсан юм.

Ингэснээр БОАЖ-ын сайд, дэд сайдаар МАН-ын дэргэдэх НАМЗХ-нд удирдах ажил эрхэлж байсан хүмүүс сонгогдож, баг болж ажиллахаар болж байна. Харин ТНБД-аар байгаль орчны салбарт 1987 оноос хойш тууштай ажилласан түүхтэй А.Энхбат томилогдохоор яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 19:33

sangiin yamand bsan tuvdendorj boloh gj bna sh dee arai2

Холбоотой мэдээ

Back to top button