Нийгмийн

Хүүд минь дөрөвхөн сарын нас үлдсэнийг сонсоод хандивын аян эхлүүлсэн

Архаг бөөрний дутагдалд орж, цаашид бөөр орлуулах /гемодиализ/ эмчилгээ хийлгэх боломжгүй болсон И.Тэмүүлэнгийн эмчилгээний зардалд зориулан “Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе” хандивын аяныг эхлүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Хандивын аяны талаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Ганзориг ярихдаа “ И.Тэмүүлэн нь 10 настайдаа уг өвчнөөр өвдөж эхэлсэн бөгөөд 24 жилийн турш байнгын эмчилгээ хийлгэж ирсэн байна. Энэ хугацаанд ээжийнхээ нэг бөөрийг шилжүүлсэн суулгасан боловч ажиллагаагүй болсон. Түүний хамгийн сүүлийн найдвар нь Солонгос улсад очиж эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх юм. Энэ мэс заслын зардал нь ойролцоогоор 300 сая вон. Энэ зардлыг босгож, нэг сайхан залууд амьдрал бэлэглээч гэж сайхан сэтгэлт түмэн олон, урлаг соёлынхон та бүхнээсээ хүсэж байна" гэв.

И.Тэмүүлэнгийн гэр бүл, найз нөхөд нь хандивын аянд зориулан бууз хийж, үзэг бал, үсний боолт зэргийг борлуулж байгаа аж.

И.Тэмүүлэнгийн ээж Ж.Хишиг-Амгалан “Олон түмнийхээ тус дэмийг авахгүй бол бидний хүч хөдөлмөр үнэхээр хүрэхгүй болоод байна. Хүүд минь дөрөвхөн сарын нас үлдсэн гэдгийг сонсоод энэхүү хандивын аяныг эхлүүлсэн. Болдог бол үлдсэн нэг бөөрөө хүүдээ өгчихөөд өөрөө эмчилгээ хийлгээд явъя гэж эмч нарт хэлсэн боловч зөвшөөрөөгүй" гэлээ.

И.Тэмүүлэнд туслах хандивын дансны дугаар ХААН банк: 5057901208

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button