Б.Бат-Эрдэнийг “Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-өөс явахад Б.Ганхуяг баярлана
ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдаар томилогдож, ажлаа хүлээн авлаа. Тэр давхар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Харин сайд болсноор энэ албан тушаалаасаа татгалзах хуультай.
Б.Бат-Эрдэнэ ТУЗ-ийн дарга байх нь “Эрдэнэс таван толгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт “дараа”-тай байсан гэгддэг. Б.Ганхуяг улс төрчдийн хэлцлийг “Эрдэнэс таван толгой”-д биелүүлэх чиглэлд ихээхэн ойр эрх ашигтай ажилладаг нэгэн. Харни ТУЗ-ийн даргын хүрээнд Б.Бат-Эрдэнэ ийм хэлцлүүдэд нь хяналт тавьж, зарчим ярьдаг нь хөшигний ард хэлэлцэгддэг.
Өөрөөр хэлбэл Б.Бат-Эрдэнэ байгаа үед Б.Ганхуяг “Эрдэнэс таван толгой”-н бодлого, санхүүг өөрийнхөөрөө удирдаж чаддаггүй, чадсан ч эрх чөлөөтэй хөдөлж чаддаггүй байв. Харин ийн БОАЖ-ын сайдад томилогдож, ТУЗ-өөс явах нь Б.Ганхуяг болон түүний эрх ашгуудад сайнаар тусах нюанстай юм.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайндаа сайд болсонгүй саад болохоор нь сайд болгожээ