Нийгмийн

МАН-ынхан Н.Энхбаярыг хулхидлаа

Өчигдөр МАН-ынхан баахан томилгоо хийж, МАХН-ынхан бөөн бөөн гунигтай хоцров. Н.Энхбаярын МАХН сонгуульд МАН-ыг дэмжиж оролцсоныхоо хариуд авах "бэлэг” нь нэг л ёозгүй. Таалагдахгүй байсаар өдий хүрлээ. Уг нь Н.Энхбаяр гурван яам, хоёр ТНБД-ын суудал өгвөл МАН-тай хүч хавсарч сонгуульд орно гэдэг болзол тулгасан. Гэхдээ эл болзлынхоо нэгийг ч аваагүй явна.

Өчигдөр гэхэд л БОАЖ-ийн дэд сайдын суудлыг МАН-ынхан Н.Энхбаярын гарын хүн М.Тулгад өгөх гэж байгаад больчихов. Больсон ч гэж. М.Тулга нь дэд сайдын албыг “голсон” сурагтай. Эцэст нь мэдээж хоосон хоцров. Тэр дэд сайд биш сайдын суудал хүссэн байв.

Н.Энхбаяр МАН-ынханд муриулсан нөхцөл байдал үүсэв. Энэ нь тэднийхэн ерөөс голж шилсээр хүссэн бэлгээ авч чадахгүй суугаатай холбоотой. Түүнийг өөрийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилсон ч, голоод аваагүй билээ.

Одоогоор хүү Э.Батшугарыгаа гишүүн болгож төрийн ордонд оруулснаас өөрөөр түүний хүсэл биелээгүй байна. МАН-ынхан ч аар саарханаар аргалах гэхэд өнөөх нь голж шилсээр, ямагт илүүг хүссээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-20 09:05

Монгол хүн байна даа За гэсэн андгай тангарагтаа хүрэх байлгүй дээ эд нар

Зочин
Зочин
2022-01-20 09:27

avilgaliin zagalmailsan etseg shuudee tiim ch amarhan buuj uguhgui baigaa

Зочин
Зочин
2022-01-20 09:52

Зөв.Зах зээлийн,ардчил�##�ын зарчим.

тээвэрчин
тээвэрчин
2022-01-20 10:35

БОЛЬЖ БОЛЬЖ. ОДОО ЭНХБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС �######�УУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин
2022-01-20 11:05

хулхидах бол хаа сайгүй байндаа түцний авгайгаас эхлээд ерөнхийлөгч хүртлээ сарнай ургуулндаа ккк

ИргэнИргэнИргэн
ИргэнИргэнИргэн
2022-01-20 11:24

Энхбаяр төрийн �##�баар наймаа хийдгээ болих хэрэгтэй. Өвгөрч үхэж байж, хор найруулж, төр үймүүлээд байна.

Зочин
Зочин
2022-01-20 12:21

Хулхидах ур�##�даанд монгол дэлхийд ялнааа

Зочин
Зочин
2022-01-20 17:41

Яс хаялт бас л жэвүүн бна шүү. Угаасаа нэг нам бсан. Юугаа була�##�дах билээ. АНын нусыг сугарт�##� ялсан.

Иргэн
Иргэн
2022-01-20 19:41
Reply to  Зочин

Намуудын дунд хов цөөж хор хутгэж явдагаа болимоор юм. Ард түмэнтэй нь хагар�##�цуулаад яах нь вэ дээ. Зарим нэг сэтгүүлчид болимоор юм. Ингэж л хоолоо олж иддэг юм байх даа.

Зочин
Зочин
2022-01-21 17:33

Харинч Энхбаярыг улс төр эдийн засагт оруулах хэрэгтэй. Түүнийг ердөөл стратегийн ордын 51 ээс доошгүй хувийг Монголчууд эзэмших ёстой гэснийх нь төлөө хэлмэгдүүлсэн

Холбоотой мэдээ

Back to top button