Нийгмийн

Түлээ хөрөөддөг үеэлүүд: Оюутнуудаа хоолонд хүргэчихвэл болох нь тэр

Б.Ренчин Д.Чингис нар гучин настай. Тэд төрсөн эгч дүүсийн хүүхдүүд ажлын хамтрагчид. Залуус 11-02 сар хүртэл аймгийн төвд мод хөрөөддөг.  Цахилгаан хөрөө үүрч дугуйгаар хослон жийх үеэл залуусыг Хөвсгөл аймгийн төвийнхөн андахгүй.

  Аймгийн төвд  мод хөрөөддөг гучаад иргэн байдаг бөгөөд үнэ ханш ойролцоо. Залуус портер түлээг хоёр цагт хөрөөднө, үнэ 40 мянган төгрөг. Харин сажилж, хураалгах нь бас 40 мянган төгрөг. Өдөрт дээд тал нь гурван айлд үйлчилнэ. Хоол, хөрөөндөө бензин хийгээд өдөрт тус бүр дөчөөд мянган төгрөгтэй харина. Д.Чингис аав, ээж, хоёр дүүтэйгээ, Б.Ренчин аав дүү хоёртойгоо амьдардаг. Б.Ренчин “Дүү нь гурван дүүтэй. Хоёр охин дүү минь тусдаа гарсан. Эрэгтэй дүү маань оюутан. Дүүгийнх нь гол зорилго оюутнаа сургуулийг нь амжилттай төгсгөх. Бас өөртөө хашаа, байшинтай болох. Дүүгээ хоолонд нь хүргэчихвэл амьдрал болоод явчихна даа” гэж ярилаа. Харин Д.Чингисийг хүсэл мөрөөдлөө хуваалцаач гэхэд "Би мөрөөдлөө биелүүлж чадахгүй л явна. Ээж минь бие муутай, оюутан дүүгээ харж хандмаар байдаг. Гэр орныхноо аятайхан амьдруулмаар байна. Өөрийн гэсэн газар, хашаатай болох гээд дүү нь зүтгээд байна" гэлээ.

Үеэл ах дүүст аймгийнхан ам сайтай. Тэд 4Х6 харьцаатай дэвсгэр дээр модыг хөрөөдөж үртсийг нь шуудайлж, холтос зомголыг нь савлаж өгдөг. Тийм ч учраас үйлчлүүлэгчид сэтгэл дүүрэн үднэ. Ойр тойрныхондоо дугаарыг нь өгчихдөг болохоор дараагийн үйлчлүүлэгч төвөггүй олдоно. Үйлчлүүлсэн хүмүүс залуусын хөдөлмөрч, хичээнгүй зан байдалд талархан сошиэл орчинд талархлаа нийтлэх нь элбэг. Тэрхүү сэтгэлийн талархал залууст итгэл, урам өгдөг аж.

Хоёр дүүгийнх нь дугуй муудсан, тоормозгүй болчхоод байдаг. Аав ээжийнхээ цагаан сарыг бэлдэж өгчхөөд мөнгөө хурааж мотоцикль авах санаа байна гэцгээв. Зулай дараалж төрсөн дүү нараа л сургуулийг нь төгсгөөд, хоолонд нь хүргэчихвэл бүх зүйл сайхан болно гэж зүтгэж яваагаа нэгэн дуугаар хэлэх энэ хоёр залууд мөрөөдөл бий. Тэд хоёулаа өөрсдийн гэсэн хашааны газар, бас хашаа, улмаар байшинтай болохыг хүсдэг.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-20 08:13

Хоосон хөндий шавар овоолж байхаар энэ з##ууст ажлын өайр ажлын фронт өг МАНингуудаа

Зочин
Зочин
2022-01-20 09:27

yamar ni amidarliin tuluu ingej hicheeged yamar ni deer suuchaad neg ch ajil hiihgui bugsuuruu mungu olood bdgiin

Зочин
Зочин
2022-01-20 10:03

Ажлын байр , нүх сүв болгоныг МАНын гарууд эзэлсэн . Уг нь ийм зүтгэлтэй хүмууст ажлын байр гаргаж өгмөөр юм

Холбоотой мэдээ

Back to top button