Нийгмийн

Гэртээ шинэл гэчхээд бэлэг, ууц, ул боовны үзэсгэлэн гаргадаг дарга нар

Манай Засгийн газар, яам, тамгын газрын дарга нарын ам ажил хааяа их зөрөх.

Засгийн газар, Шадар сайд зүгээс цагаан сарыг гэр гэртээ хийх уриалга гаргаад буй. Өөрөөр хэлбэл, гэрээсээ гарахгүйгээр цахимаар золголтоо хийцгээ гэсэн.

Тодруулбал, Шадар сайд "Заавал хориулж цагдуулж, цагдаагаар мануулаад, зам харгуйгаа хаалгаад байх шаардлага байхгүй. Бид ковидтой анх удаа тулгарч байгаа биш. Өөрийнхөө гэр бүл, ах дүү, амраг садан, аав ээж, өвгөдөө бодох хэрэгтэй. Хувь хүний зохион байгуулалтын асуудал. Хааж, хорих шиг амархан юм байхгүй. Дахиад л цагдаа, онцгойгийнхон гудам болгоны үзүүрт зогсоод байх боломж байхгүй. Цагаан сарыг битгий тэмдэглэ гэж байгаа юм биш. Гэр орондоо ёсло гэж байгаа юм” гэсэн.

Гэтэл ХХААХҮЯ-наас нь “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Өөрөөр хэлбэл цагаан сарыг угтаж арав хоног үзэсгэлэн худалдаа маягийн юм зохион байгуулах нь. Гэр гэртээ цагаан сар хий гэж уриалчихаад цагаан сарын ууцаа, махаа, айлд өгөх бэлэг сэлтээ аваарай гээд яамнаас нь худалдаа наймаа зохион байгуулах нь хэр зохимжтой вэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжиж байгаа гэх.

Тус арга хэмжээний үеэр сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил, жижиг дунд үйлдвэрийн ноос, ноолуур, арьс ширэн болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттой худалдаалах аж. Ам, ажил зөрөхийн үлгэр энэ буюу.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цагаан сараар цахим золгоорой гэчээд тв р тувт реклам. Тв ийн бодлогыг хянаж баймаар аа

Билэгдэл
Билэгдэл

Гэртээ тавгаа засаад уууцаа тавих нь тавиглдээ Нөгөө талаас халамжаар биш гараа хөдөлгөж амьдардаг хүмүүс мөнгө олох хэрэгтэи биз дээ Бэлэг бол манж устгаагүи ганц билигдэл шүү Монгол билэгдэл тасрах учиргүи

Зочин
Зочин

Авах нэг нь авна, авахгүй нэг нь очихгүй л байна, эдийн засаг худалдаагаа тасалдуулж болохгүй шүү дээ. Хүн урихгүй ч гэсэн идээ засч, хүндэтгэл хийх нь ойлгомжтой.

Зочин
Зочин

Тиймээ.Очихгүй л байна биз.Гэр гэртээ ууц ул боовоо тавих нь хэнд хамаатай юм.

тогтох
тогтох

Өөрөө л очихоо байчихгүй юу юун илүү дутуу үгтэй юм

Холбоотой мэдээ

Back to top button