Олимпын тамирчид: Тонгагийнх улсдаа хөрөнгө босгодог, Монголынх танхайрдаг

Арлын улс Тонгад галт уул дэлбэрч, цунамигийн гамшгаас үүдсэн хохирол эдийн засагт нь хүнд хохирол учруулаад буй. Тэгвэл олимпын наадамд улсаа төлөөлж оролцдог Тонгагийн цор ганц тамирчин Пита Тауфатофуа 340,000 ам.долларын хадив цуглуулж, сэргээн босголтод зарцуулахаар болсон байна.
Пита “GoFundme” олон улсын цахим платформд өөрийн нэрээр ийн хандив цуглуулжээ. Тэр 2016, 2020 оны зуны олимпод Тонга улсыг төлөөлж, ганцаараа оролцсон бөгөөд нээлтийн ёслолд цээж нүцгэн, биеэ тосолж, тугаа мандуулан алхдагийг нь олон нийт сайн мэднэ.
340,000 ам.долларын хандиваа тэр сургууль, эмнэлгүүдийг сэргээн засварлахад зарцуулна гэдгээ илэрхийлсэн байна.
Манай Монгол Улс олимпын наадамд ганц биш олон тамирчнаа бэлддэг, тэд маань амжилттай оролдцог. Харин хамгийн анхны олимпын медалийг авчирсан Н.Түвшинбаяр зүй ёсоор хүндлэгдэж, Пита Тауфатофуагийн адил “цор ганц” тодотголыг хүлээдэг гэж болно.
Гэвч тэр нийгмийн хариуцлагын хүрээнд ийм ажил хийх биш улс төрийн хэлцэлд орж, холбоо байгууллага тэргүүлэх карьерыг босгосон. Түүнчлэн өөрийн найз, начин Э.Энхбатыг танхайран зодож, биед нь онц хүнд бэртэл учруулсан. Э.Энхбат начин нас барсны дараа түүнийг шүүхээс дахин цагдан хориод байгаа билээ.
Энд харьцуулах өнцөг харагдаж байна...
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу танхайрч, хүнд бэртэл учруулах. Хүн зодоод алчихсан алуурчин болчихоод байхад
монголынх танхайрч хүн алдаг гээч
Novsh aluurchin