УЛС ТӨР

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд 1.1 тэрбум төгрөгийн хандив цуглажээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сард явагдсан нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг Үндэсний Аудитын газар хянаж, дүнг танилцуулжээ.

Нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайландаа мэдээлснээр нийт 1136.4 сая төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 1134.9 сая төгрөгийн мөнгөн хандив, 1.5 сая төгрөгийн мөнгөн бус хандив авчээ.

Хуульд заасны дагуу сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг “үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн” гэсэн 16 дүгнэлт гарсан байна. Аудитын тайланд аудитын зарим хуулийн этгээд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдалтай байгааг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button