Нийгмийн
ФОТО: Бээжингийн биеннальд дэлгэсэн “Амьдралын гэрэл”

“Амьдралын гэрэл” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа Бээжингийн биенналь Хятадын Үндэсний урлагийн музейд нээлтээ хийжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд уран зураг, уран баримал, орчин үеийн урлагийн төрлөөр бүтээлээ туурвидаг нийт 117 улсын 573 уран бүтээлчийн 707 бүтээл эцсийн шатанд шалгаран оролцож байгаа аж. Танхим бүрд дэлгэц байрлуулан цар тахлын улмаас БНХАУ-ыг зорьж чадаагүй, тээвэрлэх боломжгүй болсон 220 бүтээлийг нийтэд хүргэжээ.
Энэ удаагийн Бээжингийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн
- Б.Баярт-Од “Эх” 2020, зотон,тос, 150x130
- Э.Цолмонбат “Мартагдсан аялгуу” 2019, зотон, тос, 194x164
- Ж.Ризабек “Олимпын бамбар хамгаалагчид” 2021, зотон, тос, 200x170 бүтээлүүд цахим хэлбэрээр оролцсон байна.
Үзэсгэлэн 2022 нэгдүгээр сарын 18-наас гуравдугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.