Барилаа, суллалаа буюу АТГ-ын “спорт загасчлал”

АТГ-аас /2022.01.19/ УБТЗ ХНН-т гүйцэтгэх ажиллагаа явуулж, Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан. Улмаар 2022.01.21-ний шөнө сулласан. Түүнийг 48 цаг саатуулаад суллаж, мөрдөн шалгах ажиллагааг гадуур хийж байгаа.
Монголд ерөөс “саатууллаа, суллалаа, шалгаж байна” гэх дараалал өрнөсөөр эцэстээ замхардаг. Энэ тогтолцоо хэдэн он дараалж байна. Хамгийн сүүлийн Ж.Пунцагийн жишээнээс тодорхой харж болж байгаа биздээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ёжилсон нь үнэн бөгөөд хатуу.
Тэрбээр “Барилаа, суллалаа…Авилгын “спорт загасчлал” бол өөрөө хамгийн новшийн авилгын хэлбэр” хэмээв.
АТГ-ын цагаан захтнуудтай ажиллах арга барил нь ердөө л энэ болоод байна. Спорт загасчлалынх нь нэг хэрэгсэл Ж.Пунцаг байв уу. Уг нь түүнийг АТГ “Ж.Пунцагийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан саатуулсан” гэж мэдээлсэн.
Гүйцэтгэх ажиллагаа явуулж, гэр орон ажил албанд нь сүржин гэгчээр нэгжлэг хийж саатууллаа, суллалаа. Үргэлжлэл нь шалгаж байна гэсээр замхардаг. Эсвэл авсан авлигаас нь хэд дахин доогуур мөнгөө торгоод төгсдөг. Ёстой л спорт загасчлал хийж байгаа аятай.
Мэдээлэл нь ч хаалттай. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгвөл мэдээлэл өгнө гэх хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн амыг таглах цор ганц үгтэй.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шилэн Цогоо нэг лайв хийнгүүт эрх баригчид булхайгаа дэлгүүрээс аййж суллав.
shuuh,tsagdaa nariin gants orlogo oldog ajil ene yum bish uu.ene uls yaduu tarchig baigaa ni shuud ene shuuh,tsagdaatai holbootoi shuu.ulsaa tondog humuusiiig gants ted l davraaj bolomj ugsuur l baigaa egheer ene uls delhiin hamgiin yaduu oron boloh ni tsag hugtsaanii l asuuudal.ene ul###d turuus tursun baychuud tedniig hamtragch shuuh tsagdaa prokruooruud.
Суллах байсан бол баримчлаад яахав дээ энэ нөхөр нилээд том гарын суганы үс бнаа
Оюунэрдэнийн найз та нар яахын гээ л явдаг хүн шүү дээ
Пунцагын Ард Том Ар бий. Ккккк.