Нийгмийн

“Улаан тайгыг зоригтой, сэтгэлтэй, тайгын хуулинд захирагддаг хүн л хамгаална”

Ирвэс хамгаалагчийн аав тайгын амьтдад тэжээл хүргэж явна, БОАЖ-ын сайд Н.Уртнасан Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийг сольж, Э.Батцоож гэдэг хүнийг томиллоо  гэх мэдээллийн дагуу байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй холбогдож товч ярилцлаа.

-Та тайгаа эргээд ирэв үү. Утас тань хоёр өдөр холбогдохгүй байсан. Амьтдад тэжээл өгөхөөр явж гэж ойлголоо?

- Ах нь тайгаас буугаад одоо л сүлжээтэй боллоо. Тийм, тийм тэжээл хүргэсэн.  Гурван тонн хорголжин тэжээлийг байгаль хамгаалагч, мэргэжилтэн нартайгаа зөөвөрлөж  долоо хоног яваад ирж байна. Өмнө нь  зургуулаа явж хоёр тонн орчмыг нь тавьсан. Цөөхүүлээ үнэхээр шөрмөс дутлаа. Сая тэгээд байгаль хамгаалагч нараа дуудаад арван наймуулаа ууланд дөхүүлж өглөө. Одоо тэрнээс цааш уул руу гаргах ажлыг  ойр байдаг 4-5 хүн маань хариуцна.  

-Бүгд амьтад идэх үү?

-Одоо бол зөвхөн зэрлэг гахайнд тавьж байгаа юм. Гахай сүүлийн жилүүдэд маш сайн өссөн, одоо  200 гаруй бий шүү.  Энэ жил намар цас эрт ороод энгэрээсээ  хайлмагтаж мөстсөн болохоор гахай хоол олж идэхэд хэцүү байгаа. Хамгийн гол нь ийм нөхцөлд торойнууд  тураад үхчихдэг.  Бид нар торойгоо 60-70 хувьтай хамгаалах гээд үзээд байгаа нь энэ.  

- Та нарын зургаас харахад амаргүй ажил бололтой?

- Улаан тайгын хамгаалалтын газрын дөчөөд хүний ажлын нөхцөл угаасаа л ийм болохоор бидэнд хэцүү санагддаггүй. Эхэлж явж байгаа хүнд бол чанга л даа. Машинаар байгууллага дээрээс хамгийн ойр газар нь 16 км, хол нь 30 км газар явж ууланд дөхүүлдэг. Тэрнээс цааш явган үүрч 3-10 км газрыг туулж уулын ёроолдоо хүрнэ. Тэрнээс цаашаа уул өөдөө гахай өвөлжихөөр хэвтрээ зассан хамгийн ойролцоох новшинд хорголжингоо хүргэнэ. Хэвтэрийг нь новш гэдэг. Хамаагүй уулын хормойд хаяад нэмэргүй. Гахай эрсдэлд орно. Чоно, хулгайн ан, цас зуд гээд алхам тутам эрсдэл бий. Тийм ч учраас эхэлж очиж  чонын гүйдлийг судлаад аюулгүй газруудаа тооцоолсон.

-Цас их байна уу?    

-Энэ жилийн цас салтаагаар л татаж байна.  Дөрвөн хөллөхөд нүүр цасанд  хүрнэ. Таяг тулаад явбал арай л дээр. Мэргэжилтнүүд яваа бидэн дунд. Тэд нар маань бид нар тал, талаар үүрч дөхүүлье гэсэн. Ер нь тайга бол зургадугаар сард хоёр метр цастай байдаг газар.  

-Одоо цааш нь ойр байдаг хүмүүс новшинд нь хүргэж өгнө гэлээ. Тэнд амьдардаг гэсэн үг үү?

-Улаан тайгад сумын төвдөө амьдраад ажилладаг хүн байхгүй. Дархадын дөрвөн сумын дөчөөд байгаль хамгаалагч тайга орчмоо амьдарч  Хорьдол сарьдаг, Тэнгис шишгэд, Улаан тайга гэсэн гурван том дархан газрын 1.6 сая га газрыг хамгаалдаг. Дандаа ууландаа л явна, гэрээрээ тайгадаа, эсвэл тэндээ байр сууц бэлдээд амьдарна.  Өвөлдөө тойрсон сумдын 50 гаруй айл тайга руу дөхөж өвөлждөг. Бусад улиралд бид хэдээс өөр хүн олж харахгүй дээ, тэндээс.  Байгалиа мэддэг, зоригтой, тайгын хуулианд захирагдаж сэтгэл зүрхээ өгсөн хүний л хийх ажил.  Залуучууд ажилд ороод тун удалгүй шантраад явчихдаг юм. Энэ даваанууд хэрийн хүн мориор ч, явганаар ч давчихдаг газар биш л дээ.  Одоо манайд зөндөө л орон тоо дутуу байна.  

-Ингэхэд та ажлаа яриад байдаг, гэтэл таныг улаан тайгын захиргааны даргаас чөлөөлсөн гэх мэдээлэл байна?

- Аа, бас тийм юм бас дуулдана  уу. Чөлөөлсөн гэх нь буруу шүү. Намайг сарын өмнө Хөвсгөл нуурын даргаар томилсон.  Сумдын маань хүмүүс  нуурын даргаар томилогдсоныг мэдээгүй явж байгаад гэнэт өөр хүн гараад ирэхээр сошиэлд юм хум бичсэн байна л даа.  Уг нь энэ нуурын дарга машин унаад замаар давхидаг сайхан л ажил юм. /инээв/ Гэвч улаан тайгаасаа би өөрөө ч, бусад маань явуулах дургүй байх шиг байна.     

Тэмдэглэл: Арваад жилийн өмнө 7000-8000 алтны нинжад эзлэгдэж, ан амьтад нь агнуулж бас дайжиж, гал түймэр, гэмт хэрэг тасралтгүй гарч сүйрлийн ирмэгт тулаад байсан Улаан тайга тусгай хамгаалалтын газар өдгөө экосистемдээ эргэн иржээ. Ховор ан амьтдын тоо толгой жилээс жилд өсөж, тайгын нинжа нар ч сураггүй болж. Нуурын загас, ойн амьтад тааваараа амьдрах нөхцөл бүрдэж. Энэ бүхний учир нь тусгай хамгаалалтын газрынхан уйгагүй ажилласных. Хамгийн гол нь яг газар дээрээ байрлаж хатуу ширүүнээс үл халширч зүтгэснийх. Зундаа мориор, өвөлдөө явганаар л туулах боломжтой 1,6 сая га тусгай хамгаалалттай газрыг  485 мянган төгрөгийн цалинтай дархадын дөрвөн сумын дөчөөд байгаль хамгаалагч байгальдаа оршин хамгаалж байна.     

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zoloo
Zoloo
2022-01-24 08:55

Bayarlalaa ta buhend chin setgeleesee

Deegii
Deegii
2022-01-24 09:05

Saihan ajil bnda.

Baatar
Baatar
2022-01-24 09:05

Amjilt husiy.

Зочин
Зочин
2022-01-24 09:10

аав хүү 2 бахархаж байна үнэхээр сэтгэлтэй хүмүүүс юм

Зочин
Зочин
2022-01-24 09:12

Энэ хүмүүст л шагн�##� урамшуул�##� хэрэгтэй байна.

Зочин
Зочин
2022-01-24 09:12

бахархаж байна төр засаг нь биш юмаа гэхэд ард иргэд нь ийм хүмүүсээ сайн дэмжиж хамга�##�ах хэрэгтэй

Zagii
Zagii
2022-01-24 09:24

Sn demjeed ogoh heregtei.

Baagii
Baagii
2022-01-24 09:24

Saihan nutag shuuu

Baagii
Baagii
2022-01-24 09:25

Bolgoomjtoi ajilah hrgtei ym bnda

Зочин
Зочин
2022-01-24 09:31

Сайн хүүгийнхээ ажлыг үргэлжлүүлж яваа аавд баяр хүргэж амжилт хүсье. Лхагвасүмбэрэл хүү тэнгэрээс хараад баярлаж байгаа даа

Иргэн
Иргэн
2022-01-24 09:59

Ийм сайхан сэтгэл зүрхтэй хүмүүсийг төр засаг харж үзэж байгаасай !!! БОАЖ-ын шинэ сайд анхаар�##�даа авах хэрэгтэй юм. Эх дэлхий ан амьтан байг�##�аа ингэж хамга�##�ж тэмцэж байгаа хүмүүс хир олон билээ дээ.

Зочин
Зочин
2022-01-24 10:53

Ажилдаа сэтгэлээс ханддаж бүхнийг байг�##�ь дэлхийдээ зориулж буй та бүхэнд өөрийнхө өзүгээс болон үр хүүхдийнхээ, хойч ирээдүйнхээ өмнөөс маш их баярл�##�аа. Сайхан нутгийг минь онгон хэвээр нь үлдээхийн төлөө уйгагүй тэмцэж зүтгэж буй та бүхний ажил үйлс өөдрөг байж, ан амьтад нь улам өсөн үржих болтугай.

Зочин
Зочин
2022-01-24 11:40

Төмөр сүхийг ажлаас нь х�##�сан гэдэг худлаа байлгүйдээ Тэгсэн бол ч том �##�даа хийж дээ

Зочин
Зочин
2022-01-27 12:05

Бахармаар хүн шүү

Холбоотой мэдээ

Back to top button