УЛС ТӨР

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ: Л.Халтар сайдын эхнэр УБТЗ-д хэлтсийн даргаар ажилладаг

Дарханы зам гацсан, урд хөршийн хил хаагдаж ачаа тээвэр саатсан асуудлаар ЗТХ-ийн сайд Л.Халтарыг хариуцлага хүлээх ёстой гэх шүүмжлэлийг хэвлэл мэдээллийнхэн болоод олон нийт багагүй гаргасан. Гэхдээ асуудал өнөө хүртэл шийдэгдэхгүй, зэсийн баяжмалаа хүртэл гаргаж чадахгүйд хүрч Монголын экспорт сэхээнд орчихсон хэвтэж байна.

Гэтэл нэмээд Л.Халтар сайдын эхнэрийн албан тушаалын асуудал амралтын өдрүүдэд багагүй чих дэлсэж, олны хэл амны бай болов. Тодруулбал, сайдын эхнэр Цэнд-Аюушийн Ганзул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөрзам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженерээр буюу даргаар ажилладаг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдэж байгаа юм.

Нөхөр нь төрийн тээврийн салбарын сайдыг толгойлж, эхнэр нь вагоны тээвэр зохион байгуулалтыг удирддаг атал БНХАУ-ын талаас экспорт, импортын бараа бүтээгдэхүүнээ чингэлэг тээврээр оруулж гаргах шаардлагыг зохицуулж одоо хүртэл хурдан шуурхай болгох арга хэмжээг авч чадахгүй суусаар байна.

Бас болоогүй эдний гэр бүлийн компаниудын асуудалд нэр холбогдож, хэвлэлийн хуудаснаа цохогдох болсон.

Л.Халтар сайдын эхнэр Ц.Ганзул нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай ти би” компанийг хүү Х.Нямдоржтойгоо хамт 2010 онд, ижилхэн чиглэл бүхий “Ти Эф Ти Трейд” ХХК-ийг 2010 онд байгуулсан байна. Л.Халтар сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2019 он хүртэл бичигдэж байгаад 2020 онд хасагдсан байдаг аж.

Мөн “Илинкс-Экспресс” ХХК-ийг Ишбэлийн Шатархүү гэгч эзэмшдэг бөгөөд тэрбээр Л.Халтар сайдтай хамтран “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг. Улмаар И.Шатархүү нь Л.Халтарын эхнэр Ц.Ганзултай хамтран “Ти Эф Ти” ХХК-ийг ч эзэмшдэг тухай хэвлэлүүд онцолсон.   

Одоогоос таван жилийн өмнө буюу 2017 онд Авлигатай тэмцэх газраас “Төрийн албан хаагч ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд хүрсэн” гэх агуулга бүхий албан бичгийг Л.Халтарын нэр дээр гаргаж байжээ. Гэхдээ тэр албан бичиг хаана, хэнд ч үйлчлэхгүй өдий хүрч иржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
1 сар 24, 2022 13:56

ГЭР БҮЛЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙЧИХ ЮМАА СДА ЭНЭ МАН-ЫН ХУЛГАЙЧ НАР

mgl hyn
mgl hyn
1 сар 24, 2022 14:50

zawaarsan yum

Буриад зон
Буриад зон
1 сар 25, 2022 13:30
Reply to  mgl hyn

Ажиллаг л дээ Соц нийгмийн үед байсан л зүйл тэнэг хард�##�таа болио бөөснүүд ээ

огцруулаачээ
огцруулаачээ
1 сар 24, 2022 14:56

ёооо энийг �######�уулж болдоггүй хорвоо юу

Зочин
Зочин
1 сар 24, 2022 15:46

Энэ нөхөр огцорох нь дээ

Зочин
Зочин
1 сар 24, 2022 15:48

манайхаас бусад азийн улс оронд нөхөр нь төрийн өндөр �##�бан туша�##� хашдаг бол нөхрийнхөө нэр төрийг хамга�##�аад эхнэрүүд нь эгэл ажил хийж даруу амьдардаг байхад манайд болхоор нөхөртэйгаа барьцаад л төрийн өндөр �##�банаас хамтдаа идэлцээд суугаад байдаг шүү

irgen
irgen
1 сар 24, 2022 15:56

Turiin ordond urag turleeree terbumaar ideed bgaagaa hel.Ugaasaa TZiin meregjiltei humuus ger buleeree TZ daa meregjileeree ajillana.MAN taviuluud Avilgal avaad bgaagaa z##luul.Naad 2 chin hiih estoigoo hiij bga.

ИргэнИргэнИргэн
ИргэнИргэнИргэн
1 сар 24, 2022 16:50

Х�##�тар гэр бүлийн хамт Москвагийн Төмөр замын дээд сургууль төгсөөд олон жил төмөр замд ажиллаж байгаа. Гэнэт гаднаас төмөр замд ороод дарга болоогүй 30---ад жил төмөр замд ажиллаж байна.Үүнийг бичсэн нөхөрт Х�##�тараас юу хүсээд байгаа юм.

Zochin
Zochin
1 сар 24, 2022 18:08

Ezemshsen mergejil bolovsroliinhoo daguu hariutslagatai ajil erhelj baigaa humuusiin buruu gej baihgui ee.kharin ch demjih yostoi bishuu. Demii hardah hereggui. hyanaltaa l jurmaar ni tavi. Nuhur said bolloo geed ajlaasaa garah yumuu.Zarim teneg humuusiin teneglel heterne ee.

Зочин
Зочин
1 сар 24, 2022 19:19

Энэ 2 оюутан байхаасаа үерхэж төгсөөд төмөр замд ажиллаж бгаа юм.нөхөр сайд боллоо гээд ажлаасаа гарах юмуу тэгээд.Х�##�тарыг �######�уулах ээлжит ш�##�таг өө сэв их хайж байна даа хөөрхий ядарсан эр болдоо чи энэ хүн ойлгомтой хүмүүс байдаг.Ц.Э.П.нар л байгаа шүү.та нар больж үз. Хүнийг ажлыг нь хийлгэ.

Zochin
Zochin
1 сар 24, 2022 21:03

Одоо майнт хорих руу Х�##�тар эхнэртээ бүр өртөө гаргаж өгсөн дөө. Тусгай газарт өртөө хийсэн.

Zochin
Zochin
1 сар 24, 2022 21:06

Энэ хүнийг бүр явуулаарай. Энэ хүнд экспортыг элгээр нь хэвтүүлээд воганыг 500 саяд хүргэж тоглолт гэр бүлээрээ хийсэн. Манайх ийм сайдтай засагыг яах уу

Zochin
Zochin
1 сар 24, 2022 21:07

Төрийн ордонд худлаа ухаан �##�даж унун АТГ ажилааёээ

Зочин
Зочин
1 сар 24, 2022 21:26

Ерөнхий сайдаа болиоч ээ

Зочин
Зочин
1 сар 24, 2022 21:43

Hudlaa bichihee bolio! Avgai n erdiin mergejilten sh dee! Hoino neg surguuli, neg mergejiltei bolson n tavilan yum bga biz dee!

Төмөр замчин
Төмөр замчин
1 сар 25, 2022 01:08

Яагаад ингээд худлаа бичдэг юм болоо, эхнэр нь юун дарга ердөө энгийн ажилчин инженер шүү дээ. Хэнд ийм адын бодол төрдөг юм болоо

Зочин
Зочин
1 сар 25, 2022 01:25

Шилэн Цогоо сайд болох мөрөөдөлдөө хэт автаад байна даа

Зочин
Зочин
1 сар 25, 2022 15:56

Шилэн Цогоогийн матаас

Холбоотой мэдээ

Back to top button