УЛС ТӨР

Хүчгүй АН-ын ямар ч шийдэлгүй популизм

Хоёр хуваагдсан, сүүлдээ бүр гурав ч болсон байж мэдэх АН-ын гишүүд байсхийгээд хэд хэдээрээ гарч ирж мэдээлэл хийдэг болоод удлаа.

Тэдний ярьдаг зүйл нь намын дотоод хэрүүл маргаан. Тамга тэмдэгний асуудал. Мөн эрх баригчдыг утга учиргүйгээр, ямар ч шийдэлгүйгээр буюу популист байдлаар шүүмжилдэг л ажилтай болсон. Өөр хийж чадах зүйл ч тэдэнд алга, боломж нь ч алга. Ард түмний төлөө ийм хуулийн төсөл санаачилж, ийм ажил хийж байна гэж ярихгүй асар удав.

Тухайлбал АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр нарын хэсэг нөхөд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ч.Өнөрбаяр өнөөх л ярьдгаа ярьж, эрх баригчдыг баахан шүүмжлэв.

Улмаар “Бид байр сууриа илэрхийлдэг, хэлдэг, энэ асуудлыг ингэх ёстой байсан, тэгэх ёстой байсан, цаашид ингэмээр байна шүү дээ, МАН түүндээ анхаараач ээ” гэх мэтчилэн биелүүлж чадахгүй, биелэх боломжгүй, нөлөөлж чадахгүй баахан зүйлсээ хамж, шимж попров.

Тэдний ярьж байгаагаар Томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг, олон улсын зах зээлээс санхүүжилт босгодог, эргээд бидний хойч үе төлдөг Хөгжлийн банкны мөнгийг хэдхэн улс төрч хувааж идээд дуусгачихдаг байж таарахгүй хэмээв. Үнэхээр үнэн. Ёстой л энэ цаг үед анхаарал хандуулах ёстой асуудал мөнөөс мөн.

Даанч шийдэл нь алга. АН-ынхны уриалж буй популист шийдэл нь дарга нар ингэж мөнгө авч идээд байгаа юм бол жижиг дунд үйлдвэрлэгчдээ татвараас чөлөөл л дөө гэх мессеж. Даанч энэ нь бүтэхээргүй мөрөөдөл. Зүгээр л АН-ынхны ард түмнээс оноо цуглуулж, нэр хүндээ арай чүү нэг чирч явах хүслээс ургаж буй урагшгүй бодол гэлтэй. Эрх баригчид жижиг дунд бизнес эрхлэгчдээ татвараас чөлөөлтөл ёстой лөөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 13:47

АН бгаа юм уу бараг тарсан бх шүү

Зочин
Зочин
2022-01-27 13:49

AN ch bvr suirch dee. Nuguu yridgaa l yrij bn lee ugaasaa

Зочин
Зочин
2022-01-27 13:49

ymr ch surug hvchin bh chdwargvi iim bhar namaa taraa

Зочин
Зочин
2022-01-27 13:52

Ed nar ugaasal bvtehgvi ugni gaigvi bsn ym ene tsogtgereles awhulad samaraad duuslaa

zochin
zochin
2022-01-27 13:57

Deed shuux naad namiig n taraa,edej uuxaas oor yum medexgyi zalitai etgeeduudeer uls oron dutaxgyi.

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x