УЛС ТӨР
Засгийн газар 12:00 цагт мэдээлэл хийнэ

Засгийн газар хувиар ёсоор лхагва гарагт хуралддаг. Маргааш /2022.02.01/ XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн нэгэн буюу сар шинийн баярын өдөр. Тиймээс өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол,
- Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц,
- Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц... зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг 12:00 цагт танилцуулахаар болжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.