Нийгмийн
Манай жүдочид иж бүрэн медаль хүртэж, 52 улсаас хоёрдугаарт жагсаж байна

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өчигдөр эхэллээ.
Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чууллаа. Тэмцээн Улаанбаатарын цагаар 17:30 цагаас эхэлсэн бөгөөд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байна.
"Парис-2022" Их дуулга тэмцээний эхний өдөр жүдо бөхийн Үндэсний шигшээ баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, нэг тавдугаар байр, хоёр долдугаар байр эзэлсэн амжилтаараа 52 улсаас хоёрдугаарт эрэмблэгдэж байна.
Тэмцээнийг Япон улс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.