Э.Бат-Үүлд холбогдох шүүхийн шийдвэрийг өнөөдөр албажуулжээ

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.
Гэсэн ч шүүгч нь Covid-19-өөр өвчилсөн тул Э.Бат-Үүл нарыг яллах шүүхийн шийтгэх тогтоол гараагүй гэж албаныхан тайлбарласан. Өдгөө бүр 50 хоноод байгаа юм.
Тэгвэл шүүхийн шийтгэх тогтоол өнөөдөр албажиж, шүүгдэгч талд гардуулан өгсөн гэх мэдээлэл байна. Иймээс шүүгдэгч тал Давж заалдах эрх нь үүсэж байгаа юм.
Эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.