Б.Жагар: Банкны "яс баригч” нарын хөрөнгийг хураа

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол 40 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 800 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шалгахаар болоод байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр /2022.02.07/ "Ард түмний штаб"-аас Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Энэ талаар ХУД-ийн иргэдийн төлөөлөгч Б.Жагар хэлэхдээ, 130 аж ахуй нэгж зээл авсан байна. Үүнээс 66 улстөрчийг Монголбанкнаас шалгаж тогтоосон байгаа. Эхний ээлжинд 26 хүнийг ил болгоод байгаа. Үлдсэнийг нь яагаад зарлахгүй байгаа нь учиртай. Төрийн ордонд Хөгжлийн банкны дампууралтай холбоотойгоор улстөрийн ял наймаалцаж байна. Би шаардлагынхаа гарчгийг "Банкны яс баригч нарын хөрөнгийг хураах тухай" гэсэн байгаа. Яс баригч гэдэг үгийг монголчууд сайн мэдэж байгаа. Нас барсан хүний гүйцэтгэлийг хийдэг. Энэ хүмүүс банк дампууруулж гүйцэтгэлийг нь хийдэг. Хүний амь нас хороож байгаатай адил улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтойгоор халдаж гэмт хэрэг үйлдэж байна" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene ch munguggyi bol khudulduggyi khyn dee. Munguur l yavj bgaa.
банкныхан бас мөнгө авсан байгаа шүү
Ер нь тэгээд банкийг дампууруулахад хүргэсэн хулгайч нараар төлбөрийг нь гаргуулахгүй ард түмний нуруун дээр үүрүүлбэл түмэн олноороо босох хэрэгтэй. Манай хулгайч-дарга нар ингэж идэж ууж амташчихаад байгааг төр төмөр нүүрээ харуулах ёстой.Хөрөнгийг нь хураагаач ээ. Шоронд нь хийгээд эхэлбэл аминдаа хайртай юмнууд цааш нь хийсэн хулгайн хөрөнгийг гаргаж төлбөрөө хийж л эхэлнэ. Төр, засаг байдаг бол АН, МАН гэхгүй ижил хандаж төлбөрийг нь төлүүл. Тэгэхгүй бол ард түмэн минь бослого тэмцэл гаргаж ширүүхэн үзэлцэх цаг нь болжээ. Бүгдийг ил тод ард түмэндээ харуулаач. Ард түмэн одоогоор сайн ойлголтгүй байгаа. Цаадуул чинь бие биеэ хаацайлаад, саармагжуулаад өнгөрөх санаатай л байгаа, тэгж болмооргүй байна.