Сошиал трэнд

ЕТГ-ын дарга З.Энхболд Л.Наранбаатарыг цагдаад өгчээ

1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоог санаачлагч, эдийн засагч Л.Наранбаатарыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд цагдаад өгчээ.

Тодруулбал, Л.Наранбаатар нь өөрийн твиттер хаягаар дамжуулан З.Энхболдоос “Танай төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох “New century plaza” оффисын хоёрдугаар давхарт суудаг. Тэр оффист Старто гэдэг компани байршдаг юм байна. Старто нь нүүрс баяжуулах үйлдвэртэй бөгөөд дөнгөж саяхан ашиглалтад орсон, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хажууд байрладаг. Тус компани Эрдэнэс таван толгой компаниас одоо нүүрс авч байгаа. Нэгдүгээрт, Старто компани ямар үнээр Эрдэнэс таван толгойгоос нүүрс аваад байдаг юм гэдгийг би асуусан. Хоёрдугаарт, бидэнд ирэх ёстой ноогдол ашгийг биднээс шууд асуулгүйгээр Зүүнбаян дахь төмөр замыг барьж байгаа. Гэтэл Зүүнбаянгийн төмөр зам нь өөрөө Старто компани руу чиглэж яваа зам. Иймээс би Зүүнбаянгийн төмөр замыг төрсөн дүүгийн чинь оффист байгаа Старто гэдэг баяжуулах үйлдвэр рүү зориулж барьж байгаа юу гэдгийг асуусан” гэлээ.

https://www.facebook.com/1072.mn/videos/503914073729756/?__xts__[0]=68.ARCnjCAT4QxDV-9WwmCNUytQb_6FzRmfs49Yp8lCamtt5VgrJqm7aWC1t9-VhY6L5Y78SyyXe232_mY74tYHcHNqT0esbbCOgqO6VDOfloij_TAbuE7OpNItD8o5nBs_1HLcq2fOa-LEKQRxWR_KZ4IB35t6PLiNuhM9_7vvRYrZcQYIOQONiEqFzbR-ffUuhJStLGuVykNG9rDuTgik79Z5Q9imAE5aZwgUM7qti1lppYvjfUNhYEw5YCnSRt4GZupjkx2eWQblDaaSAzzIo4G7hzYoK1FjHw66BYRXxZK1mdbjfRVj8gkM9tKZUbp-w1S7IZ0ZPY3JNxgX7UHKGb3TaRUihz_E3GmHMYtY&__tn__=-R

ЕТГ-ын дарга З.Энхболд түүний асуултад хариулалгүй шууд “Нэр хүндэд халдсан” гэх гомдлоор ийнхүү цагдаад өгсөн аж.

Эргэн сануулахад, Л.Наранбаатар нь 2016 онд Төрийн ордны их танхимд болж байсан Монголын эдийн засгийн форумын хаалтын үеэр үг хэлж байсан намын дарга З.Энхболд руу оймсоо тайлан шидэж байсан удаатай.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
З
З
2019-09-11 13:07

Энхболд ч ичих булчирхайгуй амьтан даа

Vнэн болоод л боож vхэж бн л даа. Худлаа бол тийм байхгvй гээд л болоо биз дээ. Худлаа шудрага царайлсан газрын бэтгэ шиг юм.
Vнэн болоод л боож vхэж бн л даа. Худлаа бол тийм байхгvй гээд л болоо биз дээ. Худлаа шудрага царайлсан газрын бэтгэ шиг юм.
2019-09-11 14:25
Reply to  З

Яаг vнэн. Шудрага царайтай хулгайч!

иргэн
иргэн
2019-09-11 14:37

Хэзээ ард түмнийг боддог байлаа. Зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө хийдэг байхаа

Zika
Zika
2019-09-11 19:36

Tanai naad Strato d hurungu oruulsan HK uud chin bid nar eronhiilogchiin tamgiin gazariin dargatai hamtarch baigaa geed zunduu Mongol Hyataduudad yariad yavaad bna lee. Unen biz dee

Холбоотой мэдээ

Back to top button