Нийгмийн

Хан хэнтийн чуулгын барилгыг долоон жил “гацааж”, дөрвөн Засаг даргын нүүр үзжээ

-ДӨРВӨН ЗАСАГ ДАРГЫН НҮҮР ҮЗСЭН ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫН ТӨСӨЛ-

40-өөд жилийн түүхтэй Хан Хэнтий чуулгын шинэ барилгын ажил өдгөөгөөс долоон жилтийн өмнө эхэлсэн байдаг. Тодруулбал, “Макс Майнд” ХХК анх 2015 оны наймдугаар сард Чингис хотод баригдах 600 суудалтай Хан Хэнтий чуулгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байжээ.

Тухайн үед Хэнтий аймгийн Засаг даргаар Ж.Оюунбаатар ажиллаж байсан юм. “Макс Майнд” ХХК өнгөрсөн хугацаанд гэрээгээ дөрвөн ч удаа сунгажээ.

Тодруулбал, “Хан Хэнтий чуулга”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тухайн үеийн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай 

-2017 оны 02 дугаар сарын 16,

-2018 оны 01 дүгээр сарын 12,

-2019 оны 07 дугаар сарын 08,

-2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд ашиглалтад оруулахаар тус тус сунгаж байжээ. Гэвч ашиглалтад оруулах нь бүү хэл туслан гүйцэтгэгч компанидаа өгөх ёстой мөнгө тооцоогоо ч өгөөгүйгээс ажил нь бүрмөсөн зогсжээ. Өөрөөр хэлбэл Хан Хэнтий чуулгын барилгын ажил долоон жилийн хугацаанд дөрвөн ч засаг даргын нүүр үзэж, хан хэнтийчүүд урлаг уран сайхнаар хохирсоор иржээ.

-БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨСӨВ 11.4 ТЭРБУМ БОЛЖ ӨСЖЭЭ-

Улмаар одоогийн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг даргаар томилогдмогцоо тус компанийг ажлаа чанартай, шуурхай дуусгах шаардлагыг компанийн удирдлагуудад удаа дараа таьж, уулзалт зохион байгуулсан ч биелүүлээгүй тул гэрээг нь цуцлах шийдвэр гаргажээ.

Харин энэ олон жил бүтээн байгуулалтын ажил саатуулсан “Макс Майнд” ХХК-ийн зүгээс эсэргүүцэн шүүхдэж явна. Анхан шатны шүүх тус компанийн талд шийдвэр гаргасан бол Давж заалдах шатны шүүхээс тухайн үеийн аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын гэрээ цуцалсан шийдвэрийг зөв хэмээн үзсэн байна. Одоо Дээд шүүхээр маргаан эцэслэгдэх дутуу байна.

Анх 2012 оноос Хөвсгөл геологи” ХХК Хан Хэнтий чуулгын барилгын үндсэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үеийн Засгийн газраас царцааж 2015 оны сонгон шалгаруулалтаар “Макс Майнд” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлсэн юм байна. Гэсэн ч барилгын ажил нь дуусаагүй өнөөдрийг хүртэл үргэлжилж буй нь энэ. Тус компани 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, 2017 онд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч анх ажил гүйцэтгэсэн компани зураг төсөвгүй ажилласан, хүчитгэлүүд буруу хийгдсэн гэх алдаа дутагдал гарсан гэх. Тиймээс тус чуулгын барилгад нэмэлтээр 3.1 тэрбум төгрөг энэ оны төсөвт тусгаж, нийтдээ улсын төсвөөс 11.4 тэрбум төгрөгийг эл төсөлд зарцуулах нь.

-ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧИЙНХЭЭ САНХҮҮЖИЛТИЙГ Ч ӨГӨХГҮЙ, АЖЛАА “ГАЦААЖ” ИРЖЭЭ-

“Макс Майнд” ХХК-ийн хувьд гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, алал жуулчлал, барилгын засвар хийх, барилгын засвар, засал чимэглэл хийх үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг, 2011 онд байгуулсан компани байна. Гүйцэтгэх захирал нь Энхмөнхийн Золбаяр. Хувьцаа эзэмшигч нь Даваагийн Цэрэнбямба гэж хүн бүртгэлтэй.

Тус компани туслан гүйцэтгэгчдээ санхүүжилт олгоогүйгээс тоног төхөөрөмж захиалагдаагүй, түүнээс нь үүдэн барилгын портал цамхгийн ажил зогссон, тоног төхөөрөмжийн саатлаас тайзны хөшигнүүдийн ажлууд, бетон дам нурууг цутгаагүйгээс хөгжмийн яамны угсрах зэрэг “Хан Хэнтий чуулга”-ын сан тайзны ажлууд зогссон болох Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/207 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож буй юм.

Энэ мэт ажлаа хийдэггүй, бүхэл бүтэн улсын том төслийг долоон жил гацааж, удаа дараа гэрээг нь сунгаж, огт ажил хийхгүй, туслан гүйцэтгэгчээ ч ажлыг нь хийлгэхгүй ирсэн энэ компанийг олон жил хаацайлж ирсэн нь хэний ашиг сонирхол байсан нь анхаарал татаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэнтийнхэн арай дэндэнэ ээ

Зочин
Зочин

Оюун эрдэнийн нутаг болохоороо ингэж давардаг юм уу

Зочин
Зочин

хохирлыг барагдуулаасай

луйварчид
луйварчид

ЭНЭ арай хэтэрч байна. ЛУЙВАРЧИД яаж тендерт ялав аа?

Иргэн
Иргэн

Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоолоо. Хэнтийчүүд .

Болд
Болд

Энэ макс майнд,-луйварчингаас яаж ажил хиисэн хөлсөө өвөх бэ,? Хаана байгаагн мэдэх хүн байнуу. Бүр олдохгүй юм

Холбоотой мэдээ

Back to top button